Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд 100% хонины сүүлээр хийсэн байгалийн шимт эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Сүүлэнхүү” брэнд нэгдлээ.
Сүүлэнхүү брэнд нь хонины сүүлний тосыг уламжлалт болон орчин үеийн технологитой хослуулан эрүүл мэндэд тустай гоо сайхны бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж буй баялаг бүтээгч юм.