“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна.
Манай улсын мөөгний хэрэглээний 1-3%-ийг дотоодын үйлдвэрлэгчид хангадаг гэсэн судалгаа бий. Мөөгний үйлдвэрлэлийг зөв бодлоготой, шинжлэх ухааны үндэслэлтэй, кластер технологиор хөгжүүлснээр ургацын гарц нэмэгдэж, импортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн дотоодоосоо хангах боломж бүрдэнэ. Иймд Говьсүмбэр аймгийн үйлдвэрлэгчид мөөг үйлдвэрлэх технологи хөгжүүлэлт, сайжруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мөөгний судалгаа, технологи хөгжүүлэлтийн төв байгуулах чиглэлд хамтран ажиллахаар нэгджээ.
Өнөөдөр /2022.11.10/ Аймгийнхаа мөөгний хэрэгцээг хангаж ажиллаж буй “Чойрын гурван богд” хоршооны “Мөөг тариалах үйлдвэр”-ийн байртай танилцлаа.
Чойрын гурван богд хоршоо нь 2016 оноос газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нийтдээ 21 гишүүнтэй тус хоршоо 2022 оны 3 сараас эхлэн мөөгний чиглэлээр голлон үйл ажиллагаагаа явуулж, аймгийнхаа хэмжээнд мөөг нийлүүлж байна. Хоршооны зүгээс ХААИС-аас мөөг үйлдвэрлэх технологийн сургалтыг тогтмол авч, хэрэгжүүлж байна.
Эх орны эрүүл хөрсөнд ургасан эко мөөгийг хүнсэндээ хэрэглэж, МӨӨГ ЭКСПОРТЛОГЧ улс болохын төлөө Говьсүмбэр аймгийн мөөг тариалагчид ажиллаж байна.