Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 бүлэг, 42 үйл ажиллагааны чиглэл, 114 хэрэгжүүлэх арга хэмжээнээс бүрдэх 36-р тогтоолыг УИХ-аас баталсан.
Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөлөгчид 36-р тогтоолын бодлого, арга хэмжээний хөтөлбөрийг төрийн болон төрийн өмчид орон нутгийн байгууллагууд, засаг захиргааны нэгжүүд, олон улсын байгууллагуудад танилцуулах уулзалтыг зохион байгуулсаар байна.
Өнөөдөр /2022.11.11/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан ажлын алба УИХ-аас баталсан 36-р тогтоолын бодлого, арга хэмжээний хөтөлбөрийг Дорноговь аймгийн ЗДТГ-т танилцуулж, мэдээлэл солилцох уулзалт хийлээ.
Уулзалтад Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн:
- Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал
- Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг
Хүнсний төсөл хөтөлбөрын ажлын албыг төлөөлөн:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
- Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр,
- Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал,
- Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа нар оролцлоо.