УИХ-ын түр хорооны 2022 оны 11 сарын 09-ны өдрийн 01 тогтоолоор баталсан Хууль эрх зүй, санхүү, төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Монгол банк, арилжааны банкны төлөөллүүдтэй 2022 оны 12 сарын 12-ны өдөр Хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтанд :
- Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай
- Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
- Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа,
- Монгол банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин
- ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан ажлын албаны мэргэжилтэн А.Амаржаргал
- ЕТГ-ын Эдийн засгийн асуудал хариуцсан референт Б.Мэндбаяр
- ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун болон Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Ариг банк, Худалдаа хөгжлийн банк зэрэг арилжааны 10 гаруй банкны удирдлага, удирдах албан тушаалтнууд оролцлоо.