Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон санхүү төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2022.12.28) ээлжит хуралдаанаа хийлээ.
Хуралдааныг Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалж явууллаа.
- Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
- Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай
- Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх,
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хэлтсийн дарга Д.Энхмаа,
- ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал,
- ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун,
- ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ,
- ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн,
- ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр нарын дэд ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Бодлогын түвшинд олон жил яригдаж зарим эрхзүйн зохицуулалт хийгдсээр ирсэн гэж ойлгодог. Ихэвчлэн үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн бодлого, зохицуулалт, дэмжлэг, хэлбэрээр явж ирсэн. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, иргэд цех, өрхийн үйлдвэрлэлд олон саад бэрхшээл тулгардаг тэдгээрийг шийдэж гэмээ нь ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ л болох байх да.
Жишээ нь: Сав баглаа боодол зиптэй уут, шошго хэрэглэх зохицуулалт боломж, хүнс нөөшлөх шил таглаа, иргэдэд чиглэсэн эрүүл ахуй аюулгүй байдлын сургалт, бага оврын тоног төхөөрөмжүүд дээр анхаарахыг хүсье.
Дээгүүрээ нэг гоё үлгэрийн юм яриад иргэдэд хүрдэггүй олон жишээ байгаа ХУВЬСГАЛ гэдэг ч том үг дэ. АМЖИЛТ ХҮСЬЕ.