Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Аз жаргалыг үйлдвэрлэж буй “Түмэн шувуут” ХК хүнсий хувьсгалд нэгдлээ

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг нар “Түмэн шувуут” ХК-ийн үйлдвэрт ажиллалаа.

2004 онд байгуулагдсан Аз жаргалыг үйлдвэрлэгч ”Түмэн шувуут” Хувьцаат Компани нь Монгол Улсын дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг бэлтгэн нийлүүлж байна. Үйлдвэрийнхээ хэрэгцээг хангах зорилгоор 100 хувь Монгол Улсын хөрөнгө оруулалттай өндөгний үүр үйлдвэрлэл болон малын тэжээлийн үйлдвэрлэлийг давхар эрхэлж байна.

Шувууны аж ахуй нь хуучнаар Шувуун фабрикт байрлан нийт 18 га газар эзэмшин 13000м2 талбай бүхий үйлдвэрийн барилга байгууламжтай ба нийт 350 000 өндөглөгч тахиатай, нэг ээлжиндээ 80 000 толгой дэгдээхэй бойжуулах, 153 600 ширхэг өндөг дарах хүчин чадал бүхий инкубаторын цехтэй, өдөрт 200 000 ширхэг өндөг үйлдвэрлэн худалдан борлуулдаг бөгөөд орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн бүрэн автомажсан тоног төхөөрөмжтэй үйлдвэр юм.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

Дэлхийн Хүнсний Хөтөлбөрт дэлхийн хүнсний даац 8 тэрбум хүртэлх хүнийг тэжээх чадвартай, 8 тэрбум давсан тохиолдолд олон улсын хэмжээнд өлсгөлөн, шим тэжээлийн дутагдал, хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй гэж үздэг. Гэтэл НҮБ-ын хүн ам зүйн судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбум, 2050 он гэхэд 11.5 тэрбум хүрнэ гэсэн тооцоо бий. Эндээс үзэхэд дэлхийн хүнсний хямрал 2030 онд ноцтой асуудал болж 2050 онд сүйрлийн хэмжээнд хүрэх түгшүүр харагдаж байна. Мөн цар тахлын хор уршиг одоо ч арилаагүй байна. Үүнийг бид үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийнхээ хүчээр даван туулна. “Түмэн шувуут” ХК-ийн хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр дэлхийдтэргүүлэх алсын хараатай ажиллаж байна. Ийм том зорилго, алсын хараатай үйлдвэрлэгчдээ төр багахан дэмжихэд л эх орондоо хүнсний хувьсгал хийж бүрэн чадна. УИХ-ын 36-р тогтоолд гахай, тахианы болон өсвөр хонь, үхэр бордох аж ахуйг өргөтгөх, шинээр байгуулахад аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, урт хугацаатай хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэсэн заалт бий. Энэ хүрээнд эдгээр ААН-үүдэд олон боломж нээгдэнэ.

ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг:

Монгол Улсын хүн амын өндөгний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал 2021 онд монголчууд жилд 330 сая ширхэг өндөг хэрэглэдэг байсан бол өнөөдрийн байдлаар 430 сая болж нэмэгджээ. Мөн бид дийлэнхдээ ОХУ-ын Эрхүү, Красноярск, Новосибирск мужаас импортын өндөг авч байна. 2010 оны үед 30 гаруй шувууны аж ахуй байсан боловч импортын зах зээлийн үнийн өрсөлдөөнд хаагдаж 10 аж ахуй үйл ажиллагаа явуулж байна.Үүнээс харахад бид нэн тэргүүнд дотоодын өндөгний хэрэгцээг хангах шаардлагатай байна.

“Түмэн шувуут” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд:

Манай улс тахианы махны хэрэгцээнийхээ 90 орчим хувь, өндөгний хэрэглээний 50 хувийг гадны улс орноос импортолж, багахан хувийг дотооддоо хангаж байна. Хөдөө аж ахуйн орны эзэн болсон бидэнд энэхүү дутуу орон зайгаа нөхөж Монголдоо үйлдвэрлэх асар их нөөц бололцоо бий. Тиймээс “Түмэн Шувуут” компани туулж ирсэн туршлагадаа үндэслэн хөрөнгийн зах зээлд оролцогч аж ахуйн нэгж болсон. Ингэснээр манай бүх үйл ажиллагаа нээлттэй болсон онцлогтой. Мөн бид өндөглөж байгаа тахиа, хөдөлмөрлөж байгаа ажилтнууд, хүртэж байгаа хэрэглэгчид аз жаргалтай байхад тэмүүлж ажилладаг. 2022 онд 97,7 сая, ширхэг өндөг үйлдвэрлэсэн бол 2023 онд 117 сая ширхэг өндөг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Үүнээс гадна “Түмэн шувуут-2” төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар нэмэлтээр 80 хүнийг ажлын байраар хангаж, 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, 32 тэрбум төгрөгийн борлуулалт хийх юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг түлхүү дэмжиж байгаад талархаж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Аз жаргалыг үйлдвэрлэж буй “Түмэн шувуут” ХК хүнсий хувьсгалд нэгдлээ
Хэл солих
Мэдээлэл хайх