Өнөөдөр /2023.02.07/ Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжих Европын холбооны үйл ажиллагааны хүрээг тодорхойлох Дээд түвшний уулзалт, зөвлөгөөн Шангрилла зочид буудалд зохион байгуулагдаж байна.
Энэхүү зөвлөгөөн нь Тогтвортой Ногоон Хөгжил –ийн хүрээнд Европын Холбооноос Монгол Улсын хөдөө аж ахуй, ойн аж ахуй, техник, мэргэжлийн боловсрол, сургалтын (МСҮТ) салбарт хэрэгжүүлэх томоохон үйл ажиллагааг хүрээг тодорхойлох (ойролцоогоор 14 сая еврогийн буцалтгүй тусламж) бэлтгэл ажил юм.
Зөвлөгөөнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, МУ-ын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, МУ-ын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Мөнхсайхан нарын албаны хүмүүс болон, бусад холбогдох олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.