Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гишүүн, “Үр минь” брэндийн үүсгэн байгуулагч А.Уянгад “Хөдөлмөрийн хүндэт” медаль хүртээв.
“Үр минь” брэнд нь монгол хүүхдийн биед тохирсон, эрс тэс цаг уурын нөхцөлд харшлахгүй, муу нөлөөгүй, будагч бодисгүй, олон улсын стандартад нийцсэн 20 гаруй нэр төрлийн хүүхдийн хувцсыг Монгол Улсдаа үйлдвэрлэж байна.