Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

5

Сахарын зохистой хэрэглээ

10

Дорнод аймгийн Хэрлэн суманд Агропарк байгуулна

6

Тархины үйл ажиллагааг сайжруулахад туслах 10 хоол хүнс 

5

МЦНХ-ны аймаг, дүүргийн салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нарын цугларалт боллоо

16

Орой унтахаас өмнө идэхэд тохиромжтой хүнс

9

Макро эдийн засгийн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг тайлагнав

6

Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 2.7 их наядаар багасгана

8

Дорнод: Сумдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлж байна

35

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

13

Өндөгтэй хамт хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд
ах

289

FOODEX JAPAN 2026-д Монгол Улсаас найман үндэсний үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ танилцуулж, 50 гаруй баялаг бүтээгч үзэсгэлэнг үзэж, туршлага судалж байна

142

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон улстай хамтран төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

123

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрдэмтдийн зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд орлоо

114

“Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн IX хуралдаан боллоо

97

Японы Гадаад худалдааг дэмжих “ЖЭТРО” олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа

84

Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо

77

Тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэв

61

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

44

Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

41

“Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих” төслийн хүрээнд үндэсний зөвлөлдөх хорооны анхдугаар хурал зохион байгуулагдлаа

35

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

26

АЖИЛ ХЭРЭГЧ-ӨГЛӨӨ ЦАЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ах

У.ХҮРЭЛСҮХ: Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг “эх оронч хэрэглэгч” байхыг ард түмэндээ уриалж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.

Эрхэм хүндэт үндэсний үйлдвэрлэгчид ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Миний тэргүүлж байсан Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаа бүхий 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталж байсан.

Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, иргэдэд орон даяар уриалан “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн, арга хэмжээг анх удаа зохион байгуулж байлаа.

Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023” арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, эх оронч худалдан авалтыг идэвхжүүлэхэд оршиж байгаа юм.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдал нь дэлхийн улс орнууд, ард түмнүүдийн үндэсний аюулгүй байдалд хүнсний хангамж нь ямар их нөлөөтэй болохыг харуулсан юм. Манай улсын хувьд хүнсний хангамж нь импортоос хэт хамааралтай байгаа явдал нь ямар эрсдэлтэй, ямар эмзэг болохыг энэ цаг хугацаа, нөхцөл байдал бидэнд мэдрүүлж, “Үйлдвэрлэгч орон” болохын чухлыг дахин сануулж, “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформыг эрчимжүүлэхийг анхаарууллаа.

Ялангуяа эдийн засгийн дархлаагаа сайжруулж, эмзэг байдлаа бууруулах нэн хариуцлагатай он жилүүд Монголчууд бидний өмнө ирсэн байна.

Монгол Улс стратегийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ дотоодоосоо бүрэн хангах чадвартай, “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс орон” болж, эдийн засгийн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчид Та бүхний хичээл зүтгэл, хүчин чармайлт онцгой чухал үүрэгтэй.

Төр засаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой.

Үндэсний үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ өрсөлдөх чадварыг сайжруулж, чанар стандартын шаардлага хангахад онцгой анхаарч, харин түмэн олон, төр засаг худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжвэл зохино.

Тиймээс, Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг “эх оронч хэрэглэгч” байхыг ард түмэндээ уриалж байна.

Энэ бол эх орноо, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн монгол хүний сэтгэл юм шүү. Энэ бол жинхэнэ эх оронч үзэл юм. Эцсийн дүндээ үндэсний аюулгүй байдлаа хангахад оролцож байгаа Монголын иргэн хүний бодит үйлдэл юм.

Өрх бүлээсээ эхлэн үйлдвэрлэгч цаашлаад улс орноороо экспортлогч болох зорилгод төр, засаг, ард түмнээрээ нэгдэж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд мандан бадрах болтугай!

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
У.ХҮРЭЛСҮХ: Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг “эх оронч хэрэглэгч” байхыг ард түмэндээ уриалж байна
Хэл солих
Мэдээлэл хайх