Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр монголын анхны хүүхдийн сүүний үйлдвэр “Мон Сүү” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц бололцоотой манай улс өнөөдөр нийт сүүн бүтээгдэхүүний 40 орчим хувийг импортоор авч байгаа нь нялх нярай, бага насны хүүхдүүд эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлтэй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байх эрсдлийг дагуулаад буй. Иймд нь төрийн зүгээс хүнсний талаар баримтлах бодлогоо шинэчлэн тодорхойлж, хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар шийдэмгий алхам хийх шаардлагатай хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч улс орон даяар “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” эхлүүлсэн.
“Монсүү” ХХК-ийн сүүн бүтээгдэхүүн, хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр нь 1991 оны 9-р сард байгуулагдан өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа Улаанбаатар хотын хамгийн анхны сүүний үйлдвэр юм. Хоногт 10 тн сүү хүлээн авч, нялай хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр ариутгасан сүү, тараг, зөөхий, цөцгий, аарц, ээдэм, хорхой ааруул, цөцгийн тос, ,хүүхдийн илчлэг тэжээл зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлж байгаагийн зэрэгцээ, 65 хүнийг ажлын байраар хангаж байна.
Үйлдвэрийн дэргэд хими, микробиологийн лабортори ажиллуулж, түүхий сүү болон бэлэн бүтээгдэхүүнд исгэлэн тос, нягтрал , хуурай бодис, элдэв хольц, микропын тоо кольтир, коли индекс, бруцелез зэрэг хими, микробиологийн шинжилгээг тогтмол хийж, хэвшэсний зэрэгцээ үйлдвэрлэлийн технилогийн дараалал, горимыг чанд мөрдөн ариун цэвэр, эрүүл ахуйн хяналтыг өндөр түвшинд ашигладаг. Тус сүүний үйлдвэр нь Төв аймаг, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хот орчимын Фермерүүдээс түүхий сүүг гэрээгээр авч үйлдвэрлэлээ явуулж байна.
гэрээтэй Бэлтгэн нийлүүлэгчдээс ав сан сүүний тооцоогоо хийгээчээ бид бас амьдармаар байна үр хүүхдээ тэжээмээр байна