Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

7

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар”-ын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг төрийн дээд одон медалиар шагналаа

15

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ

6

МУЭИС-ийн дэргэдэх “Монгол-Япон судалгааны төв” нээлтээ хийлээ

11

“Farm forum 2026” нэгдсэн уулзалт боллоо

13

Ч.Даваабаяр: Газар тариалан, мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэхийн тулд орчин үеийн технологи, инновацыг нэвтрүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг салбарын эрдэмтэн, судлаачид онцолж байна

29

Монгол орны ургамлын генетик нөөц, селекци, үрийн аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

64

Эрдэмтдийн зөвлөлийн XI хуралдаан боллоо

20

Монгол орны малын генетик нөөц, үржүүлэг селекци, мал аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

8

Давсны хэрэглээг багасгах аргууд

17

Дэлгэц удаан ширтэх нь нүдэнд болон бие махбодид хэрхэн нөлөөлдөг вэ?
ах

408

“Хүнсний үйлдвэрлэл, Технологийн их сургууль” оюутан суралцагчдаа үйлдвэрлэлийн бодит орчинд бэлтгэж байна

228

Үндэсний брэнд “Сүүн зайрмаг”-ийн үйлдвэрт ажиллалаа

70

Үндэсний үйлдвэрлэгчдэд гадаад ажиллах хүчний талаар мэдээлэл өглөө

64

Эрдэмтдийн зөвлөлийн XI хуралдаан боллоо

52

Дотоодын бүтээгдэхүүнийг төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна

29

Монгол орны ургамлын генетик нөөц, селекци, үрийн аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

28

Хан-Уул дүүргийн ЗДТГ, дэргэдэх алба хэлтсийн албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

27

ЗҮҮН БҮС: МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ҮХЭР, ХОНИЙГ ҮРЖҮҮЛЭХ, НООЛУУРЫН ЧАНАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН МАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА

26

АРХАНГАЙ: “Бага хангай” ХХК хөрс хамгаалах технологи ашиглан тариалалт хийж байна

23

НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах гэж байна

23

Улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна

23

ДАРХАН-УУЛ: 50 хоногийн хугацаанд 75 тн нөөцийн мах худалджээ
ах

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр 82 дахь үйлдвэртээ ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар эрчимжиж, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн дэмжлэгтэй бодит үр дүн гаргасаар байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр 82 дахь үйлдвэртээ ажиллаж, санал хүсэлтийг нь сонслоо.

  • 500 жилийн түүхтэй жор дамжлагад суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Одь тан” эмийн болон ургамлын гаралтай цайны үйлдвэр нь 124 төрлийн уламжлалт эм, 8 цай, 15 эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Нийт 54 хүнийг ажлын байраар хангаж, Солонгос, Хятад, АНУ, ОХУ-руу бүтээгдэхүүнээ экспортлож буй юм.

Монголын уламжлалт анагаах ухаан нь 5000 жилийн түүхтэй. Харин Одь тан үйлдвэр нь тасралтгүй 9 үе дамжсан, 500 орчим жилийн түүхтэй жор дамжлагад суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Монгол орны шимт хөрсөнд ургасан байгалийн зэрлэг эмийн ургамлууд болон органик эмийн ургамлын плантацид 50 гаруй зүйлийн үйлдвэрийн хэрэгцээт түүхий эдийг тариалж байна. Мөн Хараагүйчүүдийн төв болон СХД-ийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дэргэдэх эмэгтэйчүүдийн оёдлын холбоотой хамтран ажиллаж байна.

Тус үйлдвэрийг үүсгэн байгуулагч, Уламжлалт анагаах ухааны ахлах зэргийн эмч, АУ-ны магистр Б.Ширчинмаа нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөдтус хөдөлгөөн үндэсний үйлдвэрлэгчдэд таатай боломж бүрдүүлж өгч байгааг онцоллоо.

  • Амьдралыг ургуулах “Ургана” брэнд

Өргөн хэрэглээний болон гоо сайхны бүтээгдэхүүнийг Монголын уламжлалт анагаах ухааны жорыг орчин үеийн технологиор Монголдоо үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч “Ургана” брэнд “Хүнсний хувьсгал”-д нэгдлээ.

“Юргана индастри” ХХК нь 2022 он 03 дугаар сард Монголын уламжлалт анагаах ухааны жороор эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Одь Тан” ХХК-аас тусгаарлан үүсгэн байгуулагдсан гоо сайхан, ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм. 400 гаруй жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны жорын дамжлагыг орчин үеийн техник технологи, судалгааны үр дүнтэй хослуулан эрүүл мэнд, гоо сайхан, эрүүл ахуй, ариутгалын бүтээгдэхүүнүүдийг GMP шаардлагын дагуу баригдсан орчин үеийн үйлдвэртээ үйлдвэрлэж Монголын зах зээлд нийлүүлж байна. Мөн монголын уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэгч байгууллагын хувьд 100 хувь эх орны эрүүл хөрсөнд тарьж ургуулсан эмийн ургамал болон байгалийн элементүүдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна.

Тус брэнд нь нийт 56 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 77 хүнийг ажлын байраар хангадаг.

  • Дусал бүр нь витамин “Дархлаа+” органик ундаа

Монголын ардын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг эмт ургамлууд дээр хийсэн судалгаа, шинжилгээ, туршилтын ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар шингэн хүнсний салбарт шинэчлэл хийх хүсэл тэмүүлэлтэй “Дархлаа+” органик ундааг үйлдвэрлэгч “Эко жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Монгол орныхоо байгалийн өгөөжийг монгол хүн бүрт хүртээх нь тус хамт олны эрхэм зорилго юм.

Манай Улсад 7000 гаруй төрөл зүйлийн ургамал бүртгэгдсэн байдаг. Үүнээс 250 орчим ургамал, эрдэс бодисыг хүнсний болон эмийн чиглэлээр хэрэглэж байна. “Эко жүүс” компанийн хувьд хамгийн өндөр ач холбогдолтой 5 ургамлыг ашиглан хүний эрүүл мэндэд өндөр ашигтай 5 төрлийн ундааг үйлдвэрлэж байна. Тодруулбал тэхийн шээг, аньсны навч,чага мөөг, барагшун, хүрэн манжингаар ундаа үйлдвэрлэж буй юм.

  • Өдрийн өнгө өглөөний хоолноос

“Монфүүдланд” компани нь 2014 онд байгуулагдаж, монголд анх удаа овьёосны өглөөний хоол бэлтгэж, хэрэглэгчдэд хүргэж байжээ. Тус хамт олон хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх үр тариа, жимс жимсгэнээр эслэгийн өндөр агууламжтай цэнэглэгч, элдэвтэй гурил гэх мэт 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Овьёосонд аминдэм, шим тэжээлийн агууламж өндөр байдаг тул нь экзем, дерматит гэх мэт арьсны төрөл бүрийн өвчнийг илааршуулах шилдэг эм болдог. Мөн овьёос нь цагаан хоолтон, веган хүмүүсийн уургийн хэрэглээгээ хангах хамгийн зөв сонголт байдаг. Уургаас гадна овьёосонд байдаг E аминдэм, антиоксидант, глютамин нь булчингийн өсөлтийг түргэсгэх үйлчилгээтэй. Энэ утгаараа “Монфүүдланд” компанийн бүтээгдэхүүнүүд олон талын ашиг тустай.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг анхаарч, бодлогын түвшинд дэмжлэг үзүүлж байгаад тус компанийн хамт олон олзуурхаж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар нийтдээ 110 орчим үйлдвэрт ажиллаж, санал хүсэлтийг нь боломжит богино хугацаанд шийдвэрлээд байна. Өнөөдрийн /2023.03.07/ баялаг бүтээгчдийн хувьд маркетинг сурталчилгаа болон дотоодын олон салбартай сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов. Өөрөөр хэлбэл ЖДҮҮ эрхлэгч нарт бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь ойлгуулахад хүндрэлтэй байдаг бол сүлжээ дэлгүүрүүд импортын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн нүдэнд ил байршуулдаг, дотоодын бүтээгдэхүүнийг дэмжих нь бага байдаг гэсэн юм.

Дэлхий дахинд тулгамдаж буй ОХУ Украины дайн, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, эдийн засгийн шок зэрэг асуудлын улмаас “хүнсний хямрал” үүсэж буйг олон улсын байгууллагууд онцолж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дотоодын хэрэгцээгээ 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, цаашлаад экспортлогч улс болох санаачилга дэвшүүлэн, энэ хүрээнд баялаг бүтээгчдээ дэмжих ажил үргэлжилж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн хэрэгжээд 8 сарын хугацаа өнгөрч байгаа ч маш олон бодит үр дүн гаргажээ. Тухайлбал үйлдвэрлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгож, импортын барааны татварыг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлж, дотоодын бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих зэрэг том ажлууд хийгдэж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр 82 дахь үйлдвэртээ ажиллалаа
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх