Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

7

FOODEX MONGOLIA 2026: Хүнсний үйлдвэрлэлийн шинэ боломжуудыг нээлээ

11

ЗАВХАН: Улаан хальст саримсны тариалалтыг нэмэгдүүлнэ

11

Борнуур сум тэжээлийн үйлдвэрээ түшиглэн малын тэжээлийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна

12

ДУНДГОВЬ: Ээзгий үйлдвэрлэлээр өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

8

ӨВӨРХАНГАЙ: Хүнсний улаан буудайн хэрэгцээний 83.1 хувийг дотоодын ургацаар хангана

11

Ургац хураалтын чийгийг бууруулж, болцыг жигдрүүлэх зорилгоор “ДЕСИКАЦИ” хийхийг зөвлөж бйана

11

Орхон аймаг өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна

16

Сонгины үрийн өртгийн сүлжээг бүрдүүлэх хэрэгцээг тодорхойлох судалгааг хэрэгжүүлж байна

14

Стратегийн улаан буудай худалдан авах үнийг танилцуулав

12

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 40.3 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ
ах

124

COP17 бага хурлын хүрээнд “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хэлэлцүүлэг боллоо

112

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Mongolian Goat Cashmere” үйлдвэрт ажиллалаа

65

Ч.Даваабаяр: Хүнсний хувьсгал гэдэг нь нэг зорилгын төлөө олон талын оролцоог нэг системд холбох өөрчлөлт юм

56

Хүнсний салбарын төлөөлөл COP17-ын “Ногоон бүс”-д ажиллаж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийллээ

39

ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ, ЭКСПО УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ

36

Гадаадын төлөөлөгчид “Хүнсний хувьсгал” ТББ-ын павильонд зочилж, хүнсний салбарын бодлого, туршлагаа хуваалцлаа

31

COP17 хүнсний салбарт ямар боломж авчрах вэ?

23

COP17: 11 дэх өдөр “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-өөр үргэлжилж байна

23

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

22

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

20

ОРХОН: Энэ намар 9806 тонн үр тариа хураан авах төлөвтэй байна

20

ӨМНӨГОВЬ: Цөлжилт, усны хомсдлын эсрэг технологийн мониторинг хөгжүүлнэ
ах

 “Мөнхийн болор”, “Гэгээ фүүдс” компаниуд  “хүнсний хувьсгал”-д нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр 87 дахь үйлдвэртээ ажиллаж, санал хүсэлтийг нь сонслоо.

  • Чанарыг эрхэмлэгч “Мөнхийн болор” компани

“Мөнхийн болор” ХХК нь 2003 оноос эхлэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа эрхлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар өөрийн үйлдвэрийн байртай болж, өдөрт 30 төрлийн 10-15 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 50 орчим хүнийг ажлын байраар хангадаг.

“Мөнхийн болор” компани алтан салями, сэрвэлат, өөхт гэсэн нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ бусад адил төрлийн үйлдвэр эрхлэгчдээс ялгардаг.

Тус компани дээд зэргийн амт, чанар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрхэм зорилго болгодог. Энэ хүрээнд ОХУ, ГБНГУ-ын мэргэжилтэн урьж авчран туршлага солилцож, үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байна.

  • Харилцагчдынхаа найдвартай ар тал “Болор импекс” ХХК

“Болор импекс” ХХК нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Катеринг”-ийн цогц үйлчилгээг дэлхийн стандартын дагуу, өндөр түвшинд үзүүлдэг.

Тус хамт олон “Ажлаа та, үйлчилгээг бид” уриан дор ажиллаж, харилцагчдынхаа найдвартай ар тал нь байж, тэдэнд бизнестээ анхаарлаа хандуулж, бусад асуудалд санаа зовохгүй байх нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг.

  • Шавхагддаг биш төлждөг баялгийг монгол хүн бүрт хүргэх “Гэгээ фүүдс” ХХК

Гэгээ Фүүдс ХХК нь 2015 онд хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр эх орны органик хүнсийг хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэхээр үүсгэн байгуулагдсан. Үйлдвэрийн бүхий л тоног төхөөрөмж нь монгол хүний гараар бүтэж, өдөрт 2-3 тонн давс үйлдвэрлэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-ыг эхлүүлэх үедээ” Монголчууд давсаа хүртэл айлаас гуйж амьдарч байна” хэмээн онцолж байсан. Тодруулбал бид нийт давсны хэрэглээнийхээ 10 гаруй хувийг л дотооддоо хангаж байгаа бөгөөд энэ салбарын үйлдвэрлэгчдэд төрийн бодит дэмжлэг, туслалцаа нэн шаардлагатай байгааг тус хамт олон хөндлөө.

“Гэгээ фүүдс” ХХК дотоодын давсны хэрэгцээний 20 хувийг хангадаг болох зорилготой бөгөөд “Шимтэй Монгол хоол”, “Монгол” нэрийн борцтой хийцтэй цайг үйлдвэрлэн бэлэн хоолны зах зээлд өрсөлдөж байна. Хэдий шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулан сурталчилж амжаагүй ч, хэрэглэгчдийн таашаалд нийцэж чаджээ.

Үндэсний үйлдвэрлэгчид бүр тодорхой тулгамдсан асуудлыг туулж байна. Тухайлбал мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн талаар буруу ташаа мэдээлэл их гардаг нь борлуулалтад сөрөг нөлөө үзүүлж, олон хүнийг ажлын байраа алдахад хүргэж байна. Иймд үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэж, соён гэгээрүүлэх ажилд анхаарах шаардлагатай гэв.

Мөн баялаг бүтээгчдэд зориулсан зээл, тусламж олгодог ч гэсэн сонгон шалгаруулалтын шударга бус байдал, хахууль нэхэх зэрэг олон бэрхшээл тулгарч бодит эзэндээ хүрдэггүй байсныг санууллаа.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
 “Мөнхийн болор”, “Гэгээ фүүдс” компаниуд  “хүнсний хувьсгал”-д нэгдлээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх