Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

“Оргио” монголдоо өсгөсөн тахианы мах, махан бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг хангаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан” Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр монголын анхны Махны чиглэлийн “Оргио” тахианы аж ахуйн цогцолборт ажиллалаа.

“Ажигана” ХХК нь 2013 оноос 100 хувь дотоодын, өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж, Монголдоо анхны Махны чиглэлийн “Оргио” тахианы аж ахуйн цогцолборыг Улаанбаатар хотоос 28 км зайд орших Налайх дүүрэгт байгуулжээ. Энэхүү цогцолбор нь Голландын Росс-308 үүлдрийн махны чиглэлийн бройлерийн тахиа үржүүлж, жилд 1 сая орчим тахиа нядалж боловсруулах хүчин чадалтай эрчимжсэн шувууны аж ахуй юм.

“Ажигана” ХХК нь нийт 270 гаруй ажилтантай бөгөөд зөвхөн Налайх дүүргээс гэхэд 120 ажилтныг “Оргио” цогцолбор болон бусад салбартаа ажлын байраар хангаж байна.

“Ажигана” ХХК нь өөрийн “Оргио” брэндийн тахианы мах, махан бүтээгдэхүүнийг MNS 0703:2014 “Тахианы хэсэглэж ангилсан мах. Ерөнхий техникийн шаардлага” үндэсний стандартын дагуу 8 нэр төрлөөр бэлтгэж, дотоодын зах зээл дээр гаргаж байгаа нь хэрэглэгчдийн танил брэнд болж чадсан байна.

Эх сүргийн аж ахуй: Махны чиглэлийн Германы EW group-ийн Арбор Акрес тахиаг үржүүлэх, удмын санг тогтвортой хөгжүүлэх, махны гарц ба чанарыг сайжруулах зорилготой аж ахуй юм.  

  • Өндөгнөөс дэгдээхий гаргаж бойжуулах инкубаторын аж ахуй: Дэгдээхэй дарах аж ахуй нь эх сүргээс гарсан өндгийг 21 хоног буюу 510 цаг зориулалтын инкубаторт тусгай нөхцөлд дарж амилуулан, сайн чанарын махны чиглэлийн тахианы дэгдээхэй гаргаж авах зорилготой аж ахуй юм.
  • Тэжээлийн үйлдвэр: Өөрсдийн бие даасан тэжээлийн үйлдвэр бөгөөд тахиа, гахай, загасны тэжээлийг нунтаг ба хорголжингоор үйлдвэрлэх боломжтой орчин үеийн үйлдвэр юм.
  • Тахиа өсгөх аж ахуй: Дэлхийн дэвшилтэт технологиор дэгдээхэйг 55-65 хоногийн турш өсгөн тэжээх зорилготой аж ахуй юм.
  • Мах бэлтгэх үйлдвэр: Төхөөрөх үйлдвэр нь тахианы мах бэлтгэх, ангилах, савлан гаргахдаа чанарын удирдлагын ISO 9001 ба НАССР-ийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.
  • Уураг, тэжээлийн үйлдвэр: Тахианы органик хаягдлыг хамгийн сүүлийн үеийн аргаар дахин боловсруулж тусгай технологийн дагуу чанаж хатааж уургийн өндөр агууламжтай органик уураг тэжээлийн гурил үйлдвэрлэдэг. Энэхүү гурилыг мал аж ахуйн салбарт өргөнөөр хэрэглэдэг ба үхэр, гахай, загасны аж ахуйнууд тэжээлдээ уураг нөхөх зорилгоор өргөнөөр хэрэглэдэг гол түүхий эд юм.

Мөн “Оргио” брэндийн 50 гаруй нэр төрлийн тахианы махан хиам, зайдас, элэгний нухаш, бууз банш гэх зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, “Оргио Китчен” брэндийн сүлжээ рестораныг байгуулж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээг Монголдоо өсгөсөн тахианы мах, махан бүтээгдэхүүнээр хангаж байна.

Ковид цар тахлын нөлөөгөөр олон аж ахуй нэгжид үүссэн хүндрэл бэрхшээл нь тус үйлдвэрийг тойрч өнгөрөөгүй. Гэсэн хэдий ч тус хамт олон үйл ажиллагаагаа бүрэн сэргээх, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Төрийн тэргүүний санаачилсан Хүнсний хувьсгал хөдөлгөөн нь цаг үеэ олсон зөв шийдвэр юм. Хуучирсан, удсан тахианы махыг стандартын бус тээврийн хэрэгслээр (хөргүүргүй гэх мэт) бөөндөж оруулж ирж, чанарынстандарт хангаагүй орчинд жижиглэн савлаж, хямд зарж байгааг зогсоож Хүнсний хуулийн хэрэгжилтийг хангуулах, ард түмний эрүүл мэндийг хамгаалахад онгой анхаарал хэрэгтэй гэдгийг үйлдвэрийн зүгээс хэллээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Оргио” монголдоо өсгөсөн тахианы мах, махан бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг хангаж байна
Хэл солих
Мэдээлэл хайх