Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

“Хүнсний хангамж, аюулгүй байдал ба Зээлийн батлан даалтын сангийн оролцоо” сургалт, хэлэлцүүлэг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба Зээлийн батлан даалтын сангийн оролцоо” сургалт, хэлэлцүүлэг 2023 оны 4 дүгээр сарын 4-нд Блью Скай Зочид буудлын “Эмералд” хурлын танхимд болно.

Зорилго: УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдээлэл дутмаг байгаагаас төрөөс олгодог зээлд хамрагдаж чаддаггүй гэх асуудлыг шийдвэрлэж, баялаг бүтээгчдэд батлан даалттай холбоотой мэдээлэл өгөх, санал солилцох.

Ерөнхий зохион байгуулагч: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зээлийн батлан даалтын сан

Хамтран зохион байгуулагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, USAID, BEST, “Хөгжлийн Шийдэл” төрийн бус байгууллага

Оролцох аж ахуй нэгжийн бүртгэлийг 51-261972 утсаар хүлээн авна.

Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой байгууллага юм. Тус байгууллагаас жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд дараах батлан даалтыг олгож байна.

  1. Банк бус санхүүгийн байгууллага:
    • -Зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид батлан даалт гаргана. Батлан даалт авах аж ахуй нэгж иргэн нь батлан даалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, банк бус санхүүгийн байгууллагын зээл олгох шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бол батлан даалтад хамрагдах хүсэлтээ банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан гаргана.
  2. Азийн Хөгжлийн Банкны эх үүсвэртэй батлан даалт:
    • -“Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” МОН-3338 төсөл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2016-2021 онд хэрэгжинэ. Уг төсөл нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй хүүтэй эх үүсвэртэй батлан даалттай санхүүжилтээр дэмжих зорилготой.Зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид батлан даалт гаргана.
  3. Ажлын байрыг дэмжих батлан даалттай зээл:
    • -Короновируст халдвар (COVID-19)-ын цар тахлын гамшгийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийг сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.Энэхүү цогц төлөвлөгөөнд тусгагдсан Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 3%-ийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээлд батлан даалт гаргана.
Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хангамж, аюулгүй байдал ба Зээлийн батлан даалтын сангийн оролцоо” сургалт, хэлэлцүүлэг
Хэл солих
Мэдээлэл хайх