Өнөөдөр /2023.03.31/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Урин Трейд” ХХК-ийн ариун цэврийн ахуйн хэрэглээний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Урин Трейд” ХХК нь 2017 оноос цаас, цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж эхэлсэн бөгөөд 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна. Мөн нийт ариун цэврийн ахуйн хэрэглээний зах зээлийн 10-20 хувийг эзэлдэг бөгөөд өдөрт 6 тонн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Үйлдвэрлэлийн хувьд анхдагч түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл 10 гаруй шат дамжлага дээр 40 орчим ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн хамгийн сайн түүхий эдээр хүний биед сөрөг нөлөөгүй, чанартай бүтээгдэхүүнийг Монгол Улсдаа үйлдвэрлэж, боломжит үнээр хэрэглэгчдэдээ хүргэх зорилготой ажилладаг байна.
Goe buteegdehuun uildberledeg mundag humuust amjilt husii.iluu ihiig buteegeerei.
Өөр цаас хэрэглэж чадахаа больсон.үнэхээр гое цаас.бп
Ариун цэврийн шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүнийг боломжит үнээр зах зээлд нийлүүлдэг танай хамт олонд талархал илэрхийлье Танай бүтээгдэхүүнийг Орхон, Булган аймагуудын зах зээл дээр нүүр бардам харилцагч хэрэглэгч нартаа борлуулдаг шүү Амжилт
Урингийн ариун цэврийн цаас амны сальфетка байнга авч хэрэглэдэг бусад цааснаас арай илүү шүү