Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

“Хүнсний хангамж,  аюулгүй байдал ба зээлийн батлан даалтын сангийн оролцоо” сургалт-хэлэлцүүлэг болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ”Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нарт батлан даалттай зээлд хамрагдах боломж, шийдлийг танилцуулах, санал солилцох уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр /2023.04.04/ Блью скай тауэр, 2 давхарт, Эмералд хурлын танхимд болж байна.

Тус арга хэмжээг нээж Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай үг хэллээ. Мөн:

  • Зээлийн батлан даалтын сангийн Эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Батзогсох
  • Хөгжлийн Шийдэл ТББ, Төсөл хөтөлбөр хариуцсан менежер Б.Хишигсүрэн
  • Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан
  • Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар нар хүрэлцэн ирсэн 100 гаруй үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн асуултад хариулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Зээлийн батлан даалтын сангийн гол үйлчлүүлэгчид нь ЖДҮҮ эрхлэгчид байдаг. Гэвч хэрхэн, яаж үйлчлүүлэх тухай мэдээлэл байдаггүйгээс гадна, олон сөрөг ойлголтууд тэдний дунд бий.

Харин төрийн тэргүүний санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргаж, хамтран хэрэгжүүлэх байгууллагуудын тоонд Зээлийн батлан даалтын санг оруулсан. Ингэснээр зөвхөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчид бус нийт баялаг бүтээгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах, өргөн хүрээнд үйлчлэх боломж бүрдэж байгааг онцолсон юм.

Мөн үйлдвэрлэгчдээс гадна хамтран ажилладаг банк, санхүүгийн байгууллагуудын эдийн засагч, холбогдох ажилтнуудыг мэдээллээр хангах нь чухал. Ингэж чадаагүйгээс үйлчилгээ авахаар зорин очсон иргэд буруу мэдээлэл авах эрсдэлтэй байдаг гэв.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хангамж,  аюулгүй байдал ба зээлийн батлан даалтын сангийн оролцоо” сургалт-хэлэлцүүлэг болж байна
Хэл солих
Мэдээлэл хайх