Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Я.Энхээ: Дотоодын бяслагны үйлдвэрүүдийг дэмжиж, импортын хиймэл бяслагны хэрэглээг танах шаардлагатай

Дотоодын хэрэгцээгээ 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох зорилготой  “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр дотооддоо өндөр зэрэглэлийн бяслаг үйлдвэрлэж байгаа “Cheese republic Mongolia” хөдөлгөөний санаачлагч Я.Энхээтэй уулзаж, тус салбарын орчин нөхцөл, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

Монгол Улсад импортоор орж ирж буй хиймэл бяслагуудыг бид жинхэнэ бяслаг гэж ойлгон хэрэглэдэг. Энэ нь малын сүүгээр бус өөр бүтээгдэхүүнээр хийдэг бөгөөд их хэрэглэсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд маш хортой. Тухайлбал хавдар үүсгэх, элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, илүүдэл жин нэмэх гэх мэт. Иймд бид өөрсдөд байгаа нөхөн төлждөг баялаг болох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ялангуяа малын сүүг ашиглан дотооддоо сайн чанарын бяслаг хийх хэрэгцээ шаардлага тулгарч байна.

Гэвч хэрэглэгчдийн мэдлэг мэдээлэл бага, энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээл хөгжөөгүй, төр засгийн дэмжлэг огт байдаггүй зэргээс шалтгаалж монголд байдаг цөөхөн хэдэн бяслагны үйлдвэрүүд хөл дээрээ зогсож чадахгүй байна гэдгийг уулзалтын үеэр онцолсон юм.

Мөн монголын бяслаг үйлдвэрлэгч 7 компани нэгдэн “Мэргэшсэн бяслаг үйлдвэрлэгчдийн холбоо”-г үүсгэн байгуулж, энэ салбарыг хамтран хөгжүүлэхээр зориг шулууджээ.

Өнөөдрийн байдлаар 20 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнд хаягдал болдог шар сүүг ашиглан үйлдвэрлэсэн хүний эрүүл мэндэд олон талын ашиг тустай “Super” ундаа багтаж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
1
Newest
Oldest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Зочин
2023-04-14 10:11

хямд байж хүмүүсийн хэрэглээ болно. хийхэд автоматжуулалт, бусад хямдруулах технологи хэрэглэх хэрэгтэй. ийм байж монгол хүн болгон бяслаг авах чадвартай болно

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Я.Энхээ: Дотоодын бяслагны үйлдвэрүүдийг дэмжиж, импортын хиймэл бяслагны хэрэглээг танах шаардлагатай
Хэл солих
Мэдээлэл хайх