Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

“Үдийн цай”-нд 66 тэрбумын тендер зарлаж, 1 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгээд байна

Төрийн худалдан авах ажиллагааны газар (ТХААГ)-аас мэдээлж буйгаар, төрийн худалдан авалтад өнгөрсөн онд 10.1 их наяд төгрөгийн тендер зарлажээ. Үүний санхүүжүүлэх дүн нь 3 орчим их наяд төгрөг гарч байв. ЕБС-ийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрт гэхэд өнгөрсөн жил давхардсан тоогоор 66 тэрбум төгрөгийн тендер зарлаж, хамгийн багадаа жилд 1 тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авчээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 2023.03.30-нд болсон “Үндэсний үйлдвэрлэлийг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих нь” нээлттэй хэлэлцүүлэг дээр ТХААГ-ын дарга Ц.Батзул мэдээллээ.

Хүнсний тухайд өнөөдрийн байдлаар 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтад шаардлага хангасан гэдэг байдлаар журамлаад байна. Үүнийг хэрхэн сайжруулж, нэмэгдүүлэх талаар хэлэлцэж буйг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай мэдээлэв. Тэрбээр, дотоодын хүнсний бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлж, чанарыг сайжруулан, нэр төрлийг олшруулснаар төрийн худалдан авах системд оруулах боломж байгаа гэв. Өнөөдрийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ болон Монгол Улсын Засгийн газраас “Эх оронч худалдан авалт”-ыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, зохион байгуулж буйг тэмдэглэлээ.  

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд төрийн худалдан авах ажиллагаанд хичнээн компани, ААН оролцож байгааг ТХААГ-ын дарга Ц.Батзулаас тодруулбал, “Хүнсний салбарын хүрээнд боловсролын байгууллагууд буюу сургууль, цэцэрлэгүүдэд “Үдийн цай” хөтөлбөрийн хангалт, эрүүл мэндийн байгууллагуудад өвчтөн, эмч, ажилтнуудын хоол хүнс, мөн тусгай чиг үүргийн байгууллагууд буюу БХЯ, Хилийн цэрэг, ШШГЕГ, ОБЕГ-т шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоос нийлүүлж байна” гэв.

Тендер шалгаруулалтын дүнг олон нийт нийт төсвөөр дүгнэн их хэмжээний мөнгө гарч байна гэж үздэг бол төсөв батлахад бодит санхүүжилт хамаагүй бага дүнгээр гардгийг тэрбээр хэлж байлаа. Хүнсний салбар дахь төрийн худалдан авах-нийлүүлэх тендерийг импортын хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын, үндэсний үйлдвэрлэгчдийн хүнсээр сольж орлуулъя гэсэн зорилгоор зарлаж байна. Махыг гэхэд дотоодын ЖДҮ эрхлэгч ААН-үүдээр хангуулах, ингэхдээ хагас болон бэлэн боловсруулсан мах нийлүүлэх шаардлага тавьж байна гэв.

Энэ нь төрийн өмчит үйлдвэрийн газрууд гэхээсээ илүү ихэвчлэн төрийн өмчид компаниудад гарч буйг хүнсний тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн “Чиглэл” ХХК-ийн захирал Н.Бумцэнд хэлж байв. Эднийх импортын стандарт бус хуванцар савыг орлуулах үүднээс дотооддоо, сургууль, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж, сав суулга нийлүүлж байгаа аж.

Үндэсний үйлдвэрлэгч нар өөр өөрийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг ханган нийлүүлэх платформ болох “Цахим дэлгүүр”-т байршуулбал зах зээл нь тэр хэмжээгээр өргөжинө гэдгийг ТХААГ-ын Цахим худалдан авах ажиллагааны мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу хэлэлцүүлгийн үеэр тайлбарлав.

“Цахим дэлгүүр”-т одоогийн байдлаар мах, хүнсний ногооны захиалгын мэдээлэл тавигдаад буйг танилцуулж, дараагийн ээлжинд гал тогооны сэлбэг хэрэгсэл, оёмол бүтээгдэхүүн, зөөлөн эдлэл, хөдөлмөр хамгааллын хувцасны захиалга болон нийлүүлэлтийн мэдээллийг үе шаттай оруулахаар ажиллаж буйг тэрбээр мэдээллээ. Мөн сав, баглаа боодлын тендер шалгаруулалтын мэдээллийг энэ онд багтаан оруулахаар бэлтгэж байна гэв.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Үдийн цай”-нд 66 тэрбумын тендер зарлаж, 1 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгээд байна
Хэл солих
Мэдээлэл хайх