“Буянт-Ухаа олон улсын нисэх буудлыг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр ашиглах тухай” ажлын хэсгийн анхны уулзалт боллоо.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар баталсан. Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоол, 2022 оны 45 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 64 дүгээр тушаалаар Буянт-Ухаа олон улсын нисэх буудлыг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр ашиглах тухай” ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 5 чиглэлээр арга хэмжээг хэрэгжүүлнэ. Тодруулбал нисэх буудлыг түшиглэн гадаад, дотоодын хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн хариу арга хэмжээний төв байгуулах боломжийн талаар судлан хэлэлцэх юм.
Ажлын хэсэг нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ажлын хэсгийн даргаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, дэд даргаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, нарийн бичгийн даргаар ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл нар ажиллаж байна.
Ажлын хэсгийн гишүүд:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
- ЗТХЯ-ны Иргэний нисэхийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Лувсан-Одсэр,
- ЭМЯ-ны Салбарын хяналтын газрын ахлах мэргэжилтэн Г.Батсүрэн,
- ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын аттеше Г.Хулан,
- ХХААХҮЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Ё.Мөнхтуяа,
- ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Лхагвадулам,
- ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр,
- ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын Агаарын харилцааны тасгийн дарга Д.Түвшинбаяр,
- ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Э.Мөнх-Эрдэнэ,
- ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайхан,
- “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргал,
- “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Үйлдвэрлэл зохицуулалт, инженерингийн хэлтсийн дарга Б.Энх-Амгалан,
- ЗТХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн З.Золзаяа
Powered By EmbedPress