Үндэсний үйлдэрлэгч “Траст” групп олон улсын стандартыг нэвтрүүлсэн “Мал төхөөрөх” үйлдвэрийн нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцлоо.
Тус үйлдвэр өдөрт 500 бод, 1000 бог мал төхөөрөх хүчин чадалтай ба 5000 тонн мах, махан бүтээгдэхүүн хадгалах хөргүүрийн зоорьтой юм байна. Мөн олон улсын “Халал” стандартыг нэвтрүүлж, БНТУ, БНСУ, БНХАУ-ын бүрэн автомат тоног төхөөрөмжүүдийг ашигладаг аж. Мөн дэргэдээ мал эмнэлгийн албатай үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Халал стандарт нь олон улсын хүнсний аюулгүй байдлын стандарт бөгөөд Исламын шашинд зөвшөөрөгдөх мал амьтны цусыг юүлэх байдлаар төхөөрөх, заавар шаардлагуудыг багтаадаг. Мөн 41 улс уг стандартыг мөрддөг байна.
Үйлдвэрийн үйл ажиллагаанаас танилцуулбал:
- Малчдын хотноос эрүүл малыг сонгон татан авна
- Халал аргаар мал төхөөрөх үйлдвэрт малыг нэвтрүүлнэ
- Малын гулуузыг мах ангилах үйлдвэрт ангилан бэлтгэнэ
- Мах боловсруулах үйлдвэрт эрүүл хүнсийг үйлдвэрлэнэ
- Хэрэглэгчдийн гарт хүрдэг байна.
Эл мал төхөөрөх үйлдвэр ашиглалт орсноор шинэ 250 ажлын байрыг бий болгожээ.