Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Баялаг бүтээгчид Монголын анхны яс махны уураг, малын гаралтай тосны үйлдвэртэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын түр хорооны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоол болон 2023 оны Засгийн газрын 63 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг хангах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, дотоодын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн ололт амжилт, туршлага, шинэ инновацыг баялаг бүтээгчдэд танилцуулах, төр засгаас гарсан шийдвэрүүдийг сурталчилсан таниулах, бизнес хоорондын хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэх, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд үр дүн үзүүлэх зорилгоор ЕТГ-аас “Баялаг бүтээгч- Бизнес тур” аялалыг зохион байгуулж байна.

6 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг аялалаар Монголын анхны малын гаралтай хаягдал түүхий эд боловсруулж яс махны уураг, малын гаралтай тос үйлдвэрлэдэг “Промон Трейд” компанийн Protein Mongolia Ясны үйлдвэр-т зочиллоо. Тус компанийн Үүсгэн байгуулагч Н.Оюунбат болон удирдлага хамт олон үйлдвэрлэгчдийг угтан авч, байгууллагын бүтэц, түүхэн замнал болон техник технологи, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

АРГА ХЭМЖЭЭНД:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр,
  • Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захиралын түр орлон гүйцэтгэгч С.Цогтсайхан,
  • ТХААГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга С.Лхамсүрэн,
  • ГЕГ-ын Гаалийн хорио цээрийн хэлтсийн дарга Н.Батмөнх,
  • ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Х.Цэрэнханд,
  • “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан нар болон 50 гаруй баялаг бүтээгчдийн төлөөлөл оролцож байна.

“ПРОМОН ТРЕЙД” ХХК нь Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн түүхий эдийг ашиглан боловсруулсан “Бордоо”, “Ясны тос” болон “Мах, Ясны гурил”-н бүрэн автомат үйлдвэрийн үйл ажиллагаагаа 2019 оноос явуулж буй бөгөөд үйлдвэр нь хоногт 100 тн түүхий эд боловсруулах хүчин
чадалтай, ясыг 5-6см хэмжээтэй буталсаны дараа 3 барын даралтаар цельсийн 133 градусын темпаратурт 30-с дээш минут чанаж боловсруулдаг байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Баялаг бүтээгчид Монголын анхны яс махны уураг, малын гаралтай тосны үйлдвэртэй танилцлаа
Хэл солих
Мэдээлэл хайх