Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

“Хүнсний хувьсгал”-ийн хүрээнд “Баянхонгорын брэнд бүтээгдэхүүн” шалгаруулах болзолт уралдаан зарлалаа

Баянхонгор аймаг Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Баялаг бүтээгч – Баянхонгор хөтөлбөр”-ын хүрээнд 25,7 сая төгрөгийн шагналын сантай “Баянхонгорын брэнд бүтээгдэхүүн” шалгаруулах болзолт уралдааныг үe шаттайгаар зарлаад байна. Уралдааныг “Шинэ бүтээгдэхүүн”, “Импортыг орлосон, экспорт руу чиглэсэн бүтээгдэхүүн” гэсэн 2 төрөлд шалгаруулах бөгөөд хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, айл өрх, албан байгууллага, аж ахуй нэгж, төрийн бус байгууллага оролцох боломжтой юм.

Дашрамд дурдахад “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт эрчимжүүлж, хамтран ажиллах зорилготой “Хүнсний хувьсгал” нээлтийн үйл ажиллагаа өнгөрөгч оны 11 дүгээр сард Баянхонгор аймагт зохион байгуулагдсан. Арга хэмжээнд аймгийн удирдлагууд, иргэд, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд оролцож “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ийн 36-р тогтоолын талаар санал солилцон, өөрсдийн хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулсан.

Мөн Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай тэргүүтэй ажлын хэсэг аймгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, санал хүсэлтийг сонссон. Тухайлбал, орон нутгийн үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, нутгийн брэндүүдээ Нийслэл Улаанбаатар хот руу нийлүүлэхэд тээврийн зардал нэмэгдэж үнэд нөлөөлдөг тул бүтээгдэхүүнээ борлуулж чаддаггүй. Иймд гаднын улс руу чиглэсэн экспортын бүтээгдэхүүн бий болгоход анхаарч ажиллана гэдгээ онцолж байсан юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хувьсгал”-ийн хүрээнд “Баянхонгорын брэнд бүтээгдэхүүн” шалгаруулах болзолт уралдаан зарлалаа
Хэл солих
Мэдээлэл хайх