![](https://hunsniihuvisgal.mn/wp-content/uploads/2023/08/370399766_262000956650551_8486434226376345375_n-1024x683.jpg)
Хөвсгөл аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэн, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, төмс, хүнсний ногооны тариалалт, ургацыг нэмэгдүүлж, хадгалж нөөцлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор 500тн-ын хүчин чадалтай механикжсан зоорь ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
![](https://hunsniihuvisgal.mn/wp-content/uploads/2023/08/372003998_262000823317231_7663455732414590539_n-1024x683.jpg)
Зоорийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд 9 сарын 30 гэхэд бүрэн ашиглалтад орох төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
![](https://hunsniihuvisgal.mn/wp-content/uploads/2023/08/1-1024x1024.jpg)