Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд онцгой ач холбогдол өгч байна

ХААИС-ийн 66 дахь хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгч хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд онцгой ач холбогдол өгч байгаа бөгөөд боловсон хүчин болох, ирээдүйн оюуны баялаг бүтээгчдэд болон тэднийг бэлтгэн гаргаж буй эрдэмтэн багш нарт мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ удаагийн хичээлийн шинэ жил нь маш онцлогтой болохыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлж байв. Учир нь Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023-2024 оны хичээлийн жилийг “БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ-ийн жил болгон зарлаж, боловсролын түүхийн шинэ хуудсыг эхлүүлж байгаа юм.

ХААИС нь 2023-2024 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэл бүхий 45 мэргэжлийн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байгаа бөгөөд эдгээр нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх ХАА-н салбарын хөгжилд шаардлагатай мэргэжлүүд юм.

Монголын ард түмний хүнсний хангамж, аюулгүй байдал, цаашлаад улс орны үндэсний аюулгүй байдалд тус салбарын эрдэмтэн судлаачдын оролцоо онцгой чухал ач холбогдолтой юм. Иймд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг шинжлэх ухаанд тулгуурлан, амьдралд бүтээлчээр үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын Эрдэмтдийн Зөвлөл”-ийг байгуулан ажиллах шийдвэр гарсныг энэ үеэр онцоллоо.

ХААИС нь бүрэлдэхүүний 6 сургууль, орон нутгийн салбар 2 сургууль, Монгол Улсын тэргүүлэх 4 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтад 10.000 гаруй оюутан суралцаж, 1200 гаруй эрдэмтэн судлаачид ажиллаж байгаа төрийн өмчийн ууган сургуулийн нэг юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд онцгой ач холбогдол өгч байна
Хэл солих
Мэдээлэл хайх