Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 2.5 хувь, өмнөх 7 хоногоос 0.8 хувиар тус тус буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлээ.
Хонины махны үнэ /ястай/ 12.614 төгрөг болж өмнөх долоо хоногоос 1.2 хувиар, үхрийн ястай мах 0.5 хувь буурсан байна. Харин төмс /кг/ нь 1406 төгрөг болж 1.2 хувь, элсэн чихэр 25.7 хувиар үнэ нь өссөн байна.