Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Итали-Монгол худалдааны танхимын Монгол Улс дахь О.Мөнгөнтуулыг хүлээн авч уулзлаа.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн нь 5 жилийн хугацаанд 19 гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашлаад экспортлогч улс болох зорилготой бөгөөд энэ зорилго зорилтыг биелүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар тус уулзалтаар ярилцлаа.
Манай улсын хувьд Итали улстай ноос, ноолуур буюу хөнгөн үйлдвэрийн салбарт түлхүү хамтран ажиллах тохиолдол байдаг хүнсний салбарт хамтын ажиллагаа дутмаг байдаг гэдгийг Даваабаяр Итали-Монгол худалдааны танхимын Монгол Улс дахь төлөөлөгч О.Мөнгөнтуул энэ үеэр онцлов. Дашрамт дурдахад “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагаа, цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна
Амжилт