Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

5

Нэвтрүүлэг №161 | Дотоодын хэрэгцээг бүрэн хангах монголын анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо

15

Нэвтрүүлэг №160 | Монголын анхны хүнсний үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орлоо

17

Ховд: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна

13

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 3500 ААН, иргэнд зөвлөн туслаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна

16

“Хүнсний хувьсгал”-ын дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

9

ЗАВХАН: Давсны агууламж тодорхойлох шинжилгээ хийж байна

8

УВС: Тариалангийн талбайн хөрсийг шинжилнэ

9

БАЯН-ӨЛГИЙ: Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

9

ОРХОН: Хүүхдийн хоол, хүнсний хангамжийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ

11

ДОРНОД: Жилд 3000 тонн мах хүнсэнд хэрэглэж байна
ах

130

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнс, технологийн цогцолбор сургууль”-д ажиллалаа

103

“ТЭСО Фүүдс парк” цогцолбор ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа 3 дахин өсгөжээ

103

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Сүүн зайрмаг” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа

46

УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

19

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна

17

Ховд: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна

16

“Хүнсний хувьсгал”-ын дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

15

Нэвтрүүлэг №160 | Монголын анхны хүнсний үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орлоо

14

ӨВӨРХАНГАЙ: Зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжинэ

13

ДАРХАН-УУЛ: Төмс, хүнсний ногооны 16 хувийг хангах зорилт дэвшүүлжээ

13

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 3500 ААН, иргэнд зөвлөн туслаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна

11

Дулааны улирал ирсэнтэй холбоотой бяцхан зөвлөмж
ах

Малын тоонд анхаарах уу? Махны чанарт анхаарах уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймагт ажиллав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (2023.09.30) Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байрлах “Занаду Разорбак” компанийн үүсгэн байгуулагч, махны чиглэлийн үхрийн фермерийн аж ахуй эрхэлдэг Канадын иргэн Жереми Тиссений фермеритэй танилцав. Жереми Тиссен гэр бүлийн хамтаар 30 гаруй жил Монголд амьдарч байгаа бөгөөд уламжлалт монгол бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн фермийн мал аж ахуйтай хослуулсан үхрийн фермийн үйл ажиллагаа явуулж буй юм.

Байгаль орчны хувьд Монгол орны бэлчээрийн даац хэтэрч, хөрсний гэмтэл, цөлжилт нэмэгдэж байгаа өнөө цагт “Занаду Разорбак” ХХК малын тоонд бус чанарт анхаарч монгол үхрийн махыг дэлхийн жишигт нийцсэн технологиор боловсруулж хэрэглэгчдэд хүргэн нөгөөтэйгүүр орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, малчдыг орлогожуулж байна.

Занаду разорбак” ХХК-ийн захирал Жереми Тийсэн: Махыг малчдаас ферм, фермээс үйлдвэрт гэсэн дарааллаар хүргэвэл эрүүл ахуйн стандарт нь цуг явна.

Малчдаас бяруу, шүдлэн насны үхрийг худалдан авч өөрсдийн тарьж ургуулсан чанартай ногоон тэжээлээр 90 хоног тэжээж, эрдэс шимээр баялаг долооцоор технологийн дагуу бордсоны эцэст гарал үүслийн баталгаатай, эрүүл чанартай монгол үхрийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэн, 33 нэр төрлөөр ангилан савлаж, жилийн 4 улиралд шинээр нь хэрэглэгчийн гарт хүргэж байгаагаа фермийн эзэн Жереми Тиссен танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл, гааль, татварын хөнгөлөлт, тоног төхөөрөмжийн хөнгөлөлт олгож байгаа нь уг салбарын баялаг бүтээгчид, дагаад малчдыг дэмжсэн шийдвэр болж чадсан хэмээн баялаг бүтээгчид сайшааж байна. Тус компанийн хувьд зээлийн хүсэлт өгөөд арилжааны банк дээр судлагдаж байгаагаа уулзалтын үеэр хэлэв.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурал 36 дугаар тогтоолыг баталж, ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хийхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу арилжааны 10 банк жилийн 3-5 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт нэг их наяд төгрөг хүртэлх зээлийг үйлдвэр эрхлэгчдэд олгож байгаа юм.

Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлсөн юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Малын тоонд анхаарах уу? Махны чанарт анхаарах уу?
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх