Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас намрын ургац хураалтын мэдээллийг өглөө.
Аймгийн хэмжээнд 2023 онд 14453.0 га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс үр тариа 10981 га, арвай 50 га, хошуу будаа 306 га, тосны ургамал 758 га, ногоон тэжээл 2825 га, төмс 651.2 га, хүнсний ногоо 127.4 га, жимс, жимсгэнэ 84.6 га, нийт 15041 га талбайд тариалалт хийсэн.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан үр тарианы хураалт 09 дүгээр сарын сүүлээр эхэлж өнөөдрийн байдлаар үр тарианы ангилан 400 га талбайд хийж, шууд хураалтаар 2000 га-аас 3160 тн, тосны ургамал 184 га-аас 40 тн, малын тэжээлийн ургамал 781 га-аас 2216 тн, төмс 122 га-аас 913 тн, хүнсний ногоо 63 га-аас 424 тн, нийт 3150 га талбайгаас 6753 тн ургац хурааж, хураалт 21 хувьтай явагдаж байна.
Ургац хураалтад үр тариа хурааж, цэвэрлэх 56 техник, төмс, хүнсний ногоо хураагч 20 техник, 303 хүн хүч ажиллаж байна.