Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

116

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

159

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

43

MFC East Log: Монос Хүнс ХК 2,730 м² шинэ агуулахын бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа

63

Монгол–Швейцарын хамтын ажиллагаа

19

Д.Мандах: Жимсний мод тарина гэдэг ирээдүйгээ тарьж байгаа хэрэг

20

ДУНДГОВЬ: Гүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна

14

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

22

Д.МАНДАХ: Уламжлалт аргаар тээрэмдсэн гурил их сайхан амттай, шим тэжээлтэй болдог

20

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

24

ДОРНОГОВЬ: Бүтэн хонины мах 500-650 мянган төгрөгийн үнэ хүрч байна
ах

159

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

116

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

Үндэсний үйлдвэрлэгчид кофены шааранд мөөг тарьж, ургуулдаг Франц улсын “La Boîte à Champignons” үйлдвэртэй танилцлаа

19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид Франц улсын “La Boîte à Champignons” үйлдвэртэй танилцлаа.

Бизнес аяллыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр ахаллаа.

Тус компани нь 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхлэн, кофены шааранд 3 төрлийн мөөг тариалж байна. Кофены шааранд мөөг тарих нь илүү ашиг шим, амттай болгож, байгаль экологид ээлтэй үйл ажиллагаа явуулахад тус болдог гэв.

Тухайлбал Франц улсын аж ахуйн нэгжүүдэд хог хаягдлын асуудлаа шийдэхэд хүндрэл их байдаг, зөрчсөн тохиолдолд хатуу хариуцлага үүрдэг. Тиймээс тус компанид чухал түүхий эд буюу кофены шаарыг үнэгүй өгч, хаягдлыг нь шийдэж өгсөнд талархан төлбөр төлдөг байна. Нийт цугласан кофены шаарны 10 хувийг нь л ашигладаг. Харин үлдсэн 90 хувийг бордоо болгож байна.

Нийт 10 гаруй ажилчинтай. Нийгмийн сайн сайхны төлөө хөгжлийн бэрхшээлтэй, эрх зүйн хариуцлага үүрч, суллагдсан хүмүүсийг ажилд авдаг.

Өдөрт 100 кг мөөг зах зээлд нийлүүлж, 1 кг тутмыг нь 11 еврогоор худалдаалдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлснээр дотоодын үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд олон төрлийн дэмжлэг үзүүлж байна. Үүний нэг нь “Баялаг бүтээгч-бизнес тур” аялал юм. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 300 орчим үйлдвэрлэгч 21 үндэсний онцлог үйлдвэрүүдтэй танилцан, хамтран ажиллах гэрээ байгуулж, мэдлэг туршлага солилцон ихээхэн үр дүн гаргасан. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад хийх төрийн айлчлалынхаа хүрээнд бизнес эрхлэгчдээ дэмжин, тус улсад бизнес аялал хийлгэж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Үндэсний үйлдвэрлэгчид кофены шааранд мөөг тарьж, ургуулдаг Франц улсын “La Boîte à Champignons” үйлдвэртэй танилцлаа
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх