Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж үр дүнд хүргэх, хүнсний салбар хоорондын болон хувийн хэвшил, төрийн байгууллагуудын түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх үндсэн зорилго бүхий “Хүнсний хувьсгал” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага 10-р сарын 10-ны өдөр хурлаа хийж дүрмээ баталлаа. Тус байгууллагын Гүйцэтгэх захирлаар М.Болод томилогдлоо. Тэрээр Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 20-оод жил тууштай ажиллаж буй залуу манлайлагч юм.
Биотехнологи-Бизнес, Менежментийн мэргэжилтэй бөгөөд биохимийн багшаар ажлын гараагаа эхэлж, улмаар хүнсний исгэлтийн салбар, гурилан бүтээгдэхүүний салбар, ус, ундаа жүүсийн салбар, нөөшилсөн бүтээгдэхүүн, савлагааны салбар, мөн сүү, сүүн бүтээгдэхүүний салбаруудад амжилттай ажиллаж байсан туршлагатай.
Хүнсний салбарт тулгамдаж буй асуудлыг нийгэмд ойлгуулах, төрийн, мэргэжлийн байгууллагуудтай хамтын уялдаатай ажиллах, хүнсний салбарын хууль эрх зүйн орчин, урт болон дунд хугацааны бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, мөн тус салбарын алсын харааг тодорхойлох, баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихэд өөрийн хувь нэмрээ оруулах чадамжтай удирдагч гэж үзэн гишүүдийн 100% ийн саналаар М.Болодыг сонгосон байна. Баялаг бүтээгчдийнхээ өмнөөс ажлын амжилт хүсье!
Хөрс, Хүнс, Хүн гурав хүйн холбоотой
Баяр хүргье!! Хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна..