“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын хэрэгжилтийн тайланг нарийвчлан тооцох зорилго бүхий урьдчилсан хэлэлцүүлэг 2 дох өдрөө үргэлжилж байна.
Хэлэлцүүлгийн 2 дох өдөр Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаарх асуудлаар хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга А.Амаржаргал нар төлөвлөгөөний биелэлттэй холбоотой зарим тодруулга авав.
Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, БШУЯ, УУХҮЯ, БОАЖЯ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Зээлийн батлан даалтын сан, Хүнс хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл оролцож төлөвлөгөөний биелэлтийг урьдчилсан байдлаар танилцууллаа.