Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

УИХ-ын даргын 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дөрөв дэх хуралдаанаа хийлээ

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхайгаар ахлуулсан Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.09.20/ дөрөв дэх хуралдаанаа хийв.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Р.Сэддорж нар оролцсон бөгөөд Ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор холбогдох төрийн байгууллага, судлаач, шинжээчдээс бүрдсэн “Ажлын дэд хэсэг”-ийг байгуулахаар шийдвэрлэлээ.Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний хувьсгал”, Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Цагаан алт”, Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ хоршоо” үндэсний хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоологчдоос ирж буй асуултад тайлбар өгөх, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хүргүүлэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг боловсруулах асуудлаар санал солилцлоо. Ташрамд дурдахад, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгож буй хөнгөлөлттэй зээлийн хэмжээ өнөөдрийн байдлаар  518 тэрбум төгрөгт хүрээд буй бөгөөд Төрийн банк 388 тэрбум, Хаан банк 129.5 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгоод байгаа юм байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
УИХ-ын даргын 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дөрөв дэх хуралдаанаа хийлээ
Хэл солих
Мэдээлэл хайх