
🌾Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй атар газар эзэмшсэний 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “АЛТАН НАМАР-2024” арга хэмжээ Дархан хотод эхэллээ. 🌾

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойших 2.5 жилийн үр дүнг танилцуулахаас гадна бүх төрлийн хүнсний ногоо, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.













