Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

9

ДУНДГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэл 65 хувьтай байна

10

БУЛГАН: Ургацын гарц өмнөх оныхоос өсжээ

8

ӨМНӨГОВЬ: Ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлнэ

10

СЭЛЭНГЭ: Нарийн ноост хонины үүлдэр угсааг сайжруулна

32

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

16

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

25

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

29

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

20

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

11

ДУНДГОВЬ: Малын тэжээлийн үйлдвэрлэл мал аж ахуйн тогтвортой байдлыг дэмжиж байна
ах

98

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

83

Ч.Даваабаяр: СҮҮ хувьцаат компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсанаар 16 сая литр сүү малчдаас авдаг байсан бол одоо 32 сая литрийг авч үйлдвэрийн хүчин чадал 2 дахин нэмэгджээ

32

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

32

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

29

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

25

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

22

Хар тэнгисээр дамжих улаанбуудайн экспорт сүүлийн есөн жилийн есдүгээр сарын хамгийн доод түвшинд хүрэв

20

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

20

ДАРХАН-УУЛ: Ургац хураалт 81 хувьтай үргэлжилж байна

20

“Лабораторын шинжээчдэд зориулсан ахисан түвшний сургалт” зохион байгууллаа

18

ДОРНОГОВЬ: “Хүнсний хувьсгал” орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж байна

18

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна
ах

Элизабет Фокс: Монголчуудын гол хүнс болох махны нийлүүлэлт хэрэглээг өөрчилж байна

Монгол малын махыг гадаадынхан судалж байна. Тодруулбал, Их Британийн Кэмбрижийн их сургуулийн судлаач, доктор Элизабет Фокс “Монголын махны тухай антропологийн судалгаа” сэдвээр Монголын Антропологийн холбооноос зохион байгуулж буй цуврал лекцийн хүрээнд МУИС-д илтгэл тавив. Энэ үеэр түүнээс судалгааных нь талаар зарим зүйлийг тодруулав.

-Монгол малын махыг гадаадынхан нэг талаасаа хор нөлөөгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж онцлон үздэг, ингэж хүлээн авдаг. Таны судалгааг үүнтэй холбон ойлгож болох уу?

-Антрополог судлаачийн хувьд арай өөр талаас буюу хүнтэй холбоотой, хэрэглээ талаас нь судалж байна. Энэ талаар лекцээ уншиж байгаа. Тодруулж хэлбэл, миний хувьд монгол малын махыг Монгол орны нутаг орны нөхцөл байдал, монгол хүний онцлог гэсэн гурван талыг барьж, хоорондын холбоог судалж байгаа. Энд онцолж хэлэхэд, өмнө нь монголчууд хөдөө, хот суурин ялгаагүй, малаа хотондоо шууд төхөөрөөд бэлдэж аваад хүнсэнд хэрэглэдэг байсан бол одоо ингэхээ больсон. Хот суурингийнхан ингэж бэлдэж авч чадахгүй болсон. Зөвхөн хамаатан саднаараа болон хүргэлтээр болон худалдааны зах, дэлгүүрээс ихэвчлэн авах болсон. Тээвэр, логистик хөгжиж байна. Мөн иргэд олноороо хот бараадах болсон. Үүнтэй холбоотойгоор монголчуудын хэрэглээ нийгмийн нөхцөл байдал, хөгжлөө дагаад өөрчлөгдөж байна. Энэ талыг судалж байна гэж ойлгож болно.

-Яг ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?

-Нэг талаар махны экспорт нэмэгдэж байна. Энэ нь эдийн засагтай холбоотой сайн талтай байж болох ч жирийн иргэд, амьжиргаа доор түвшний хүмүүс мах хэрэглэхэд үнэтэй тусаж байна. Энд хүртээмж, чанартай холбоотой асуудал тулгарч байна. Монгол малын мах монголчуудын үндсэн хүнс хоол гэдгээр авч үзэхэд махаа авч чадахгүйд хүрэх вий гэсэн магадлалтай. Энэ талаар судалж байна. Судалгаа дөнгөж эхэлж буй учир үүнээс илүүг хэлж чадахгүй нь. Энэ талаар МУИС-ийн оюутнуудад лекц уншиж тэдэнтэйгээ хамтран ажиллаж эхэлж байна.

-Монголчууд махаа улирлын байдлаар хэрэглэдэг. Нойтон, шинэ мах идэхийг хичээдэг байдал нь үнэ болон түгээлтэд нөлөөлж ирсэн. Энэ талаар та бүхэн судалж байна уу?

-Монголчууд шинэ мах идэх дуртай. Гэхдээ одоо хүртээмжтэй бус, зарим иргэд шинэ махаа авч чадахгүй, үнэтэй тусаж байна. Тиймээс хөлдүү болон нөөцийн мах хэрэглэж байна. Өөр боломж, сонголт алга. Тиймээс мах бэлтгэлд анхаарч, гадаадад гаргах мах шигээ дотоодын хэрэгцээний махаа төрөлжүүлж, чанаржуулах шаардлага нь хэрэглээ, зах зээлийн нөхцөл байдлаас үүдэн гарч ирж байна. Монголчуудын гол хүнс махны нийлүүлэлт тэдний хэрэглээг өөрчилж байна гэв.

Кембрижийн их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвийн судлаачаар ажилладаг тэрбээр өмнө нь “Монгол бүсгүйчүүдийн хувцаслалт”-ын талаарх судалгааг 2012 онд ноолуурын үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүдийн дунд хийж байжээ. Монгол эмэгтэйчүүд амжилттай, орлоготой яваа бүсгүйн дүрээр хувцаслах нь ирээдүйг өөртөө зөгнөн дуудаж байгаа хэлбэр юм гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Элизабет Фокс: Монголчуудын гол хүнс болох махны нийлүүлэлт хэрэглээг өөрчилж байна
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх