Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

​Б.Аззаяа: Хоол хүнсэндээ боловсруулаагүй, байгалийн бүтцээ алдаагүй хүнс хэрэглэвэл эрүүл хооллолт болно

Эх сурвалж: itoim

Эрүүл хооллолтын талаар Хоол зүйч, зохистой амьдралын хэв маягийн дасгалжуулагч Б.Аззаяатай ярилцлаа.

-Эрүүл хооллолт гэж юу вэ гэдэг ойлголтоос ярилцлагаа эхэлье?

-Хүн болгоны хооллолт цаашлаад эрүүл аж төрөхийг дэмжих хооллолтын ойлголт харилцан адилгүй. Хоол хүнс нь биологийн идэвхт нийлмэл бодисуудаас бүрдсэн байдаг нь бидний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Эрүүл хооллоно гэдэг хүртэж буй олон төрлийн хоол хүнснээсээ өөрийн бие физиологийн хэрэгцээг хангахуйц шим тэжээл амин дэм, эрдэс бодисоо авч чадсанаар бие эрүүл, эрч хүчтэй, сэтгэл амгалан байхыг хэлж болох юм. Эрүүл хоол хүнсэнд ихэвчлэн боловсруулагдаагүй, байгалийн бүтэц хэлбэрээ алдаагүй, шинэхэн, шим тэжээлээр баялаг хоол хүнсийг хэлнэ.

-Боловсруулагдаагүй хүнсний бүтээгдэхүүн гэдэг нь ямар хүнсний бүтээгдэхүүнийг хэлж байна вэ?

-Тухайлбал, улаан буудай нь ургахдаа шар, бор өнгөтэй, хальстай ургадаг. Гэтэл буудайн хальсыг ялгаж, цардуулыг нь нухаж, цагаан гурил болгосныг бид олон хэлбэрт оруулан хэрэглэдэг. Боловсруулахдаа аваад хаясан хальсанд нь бидэнд хамгийн хэрэгтэй шим тэжээл, витамин, эслэг зэрэг агуулагдаж байдаг. Тухайлбал, бидний нийтлэг хэрэглэдэг цагаан гурил, цагаан будаа зэрэг нь байгалийн хэлбэрээ алдаж, боловсруулсан гэсэн үг.

-Хүн өглөөнөөс орой амрах хүртлээ хэр хэмжээний, ямар шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь хүний эрүүл мэндэд тустай байдаг вэ?

-Шим тэжээл гэдэг нь эд эс өсөж торнин шинэчлэгдэх болоод бие махбодийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай тэжээгч бодис гэж ойлгож болно. Олон мянган төрлийн өөрийн үүрэг рольтой шим тэжээл бодисууд байдаг. Үүнээс хүний биед нэн шаардлагатайгаас нь дурдвал нүүрс ус, уураг, өөх тос, ус, витамин зэрэг юм. Тухайлбал, нүүр ус нь глюкоз буюу сахар болон хувирч биднийг эрч хүчээр хангадаг. Шим тэжээлийг хамгийн ихээр агуулдаг жимс ногоо нь нүүрс усны төрөлд багтдаг. Зайлшгүй шаардлагатай витамин, минерал, антиоксидантуудыг агуулдгаас гадна эслэг элбэг байдаг юм. Хүн өдөрт 30-35 гр эслэг хэрэглэвэл зохино гэж үздэг. Тиймээс боловсруулагдаагүй нүүрс усны төрлөөс сонгон хэрэглэж болно. Тухайлбал, олон төрлийн нарийн ногоо жимс, үр тариа орно. Уураг буюу амин хүчил. Бидэнд 20 төрлийн амин хүчил хэрэгтэй байдаг. Хоол хүнснээсээ бид есийг нь авах шаардлагатай. Биед шаардлагатай амин хүчлээрээ хангахыг хүсвэл уургаа аль болох олон төрлөөс сонгох нь чухал. Ялангуяа амьтны болон ургамлын гаралтайгаас нь сонгоорой. Мах, өндөг, цагаан идээ болон самар, үр, шош, буурцгийг сонгож болно.

Өөх тос буюу тосон хүчлүүд нь хүний биед зайлшгүй шаардлагатай. Гэхдээ гэмтээгүй, шим тэжээлээр баялаг өөх тос сонгон хэрэглэгх нь чухал. Гэмтсэн буюу транс тос нь таргалалт, үрэвсэл болон бусад өвчлөлтөд нөлөөлдөг. Сонголтод самар, үр, авокадо, олив, маалинг болон жижиг тослог загас, шар тос зэрэг багтахаас гадна зөв зохистой хэрэглээ нь тэдгээр өөх тос гэмтэхээс сэргийлдэг. Бид хоолгүй удаан явж чадах ч усгүй чадахгүй. Биеийн 55-75 хувь нь уснаас бүрддэг гэж үздэг. Хүн хангалттай хэмжээнд ус уухаас гадна жимс ногоо нь усны агууламж ихтэй учраас жимс идэж болно. Витамины хэрэгцээ хүн болгонд харилцан адилгүй байдаг ч эдгээр нь бодисын солилцоо болгонд оролцог. Хамгийн түрүүнд шаардлагатай витаминуудад А, С, Д, Э, К, Б витаминууд ордог. Эдгээрийг тэнцвэртэй шим тэжээл өндөр жимс ногоогоор баялаг хооллолтоос авах боломжтой. Минерал эрдэс нь витамины адил шим тэжээллэг хооллолтоос авах боломжтой. Бидэнд нэн хэрэгтэй эрдсүүдэд натри, кальц, төмөр, магни,фосфор зэрэг багтана. Мөн нэмэлтээр омега 3 тосон хүчил бидэнд хоол хүнснээсээ авах зайлшгүй шаардлагатай байдаг. Үүнд сайн чанарын цагаан идээ, тослог загас, чиа маалинга үр, самар зэрэг багтана.

Багцлаад хэлбэл, та шим тэжээллэг хоол хүнс сонгохыг хүсвэл аль болох боловсруулаагүй, баглаа боодол бага хүнсийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Орц найрлагаа хянан цөөн орцтой, хэлж уншихад хэцүү найрлагагүй бүтээгдэхүүнийг сонгож боломжоороо хоол хүнсээ олон өнгийн, шинэ ургацын жимс, ногоогоор баяжуулан хэрэглээрэй. Ер нь эрч хүчтэй, ядралт багатай байх үүднээс хооллохыг хүсвэл цусан дахь сахараа тэнцвэртэй байлгах нь чухал. Хоол хүнс хүний биед орж, бутлагдаад сахар болж цус руу ордог. Цусан дахь сахар хэт өсөх, буурахад чихэрлэг зүйлс идэх хүсэл төрдөг. Хоолныхоо нүүрс ус, уураг, өөх тос, сахараа тэнцвэржүүлснээр эрч хүч тэнцвэртэй хуваарилагдаж, өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх боломжтой.

-Цусан дахь сахарын хэмжээг ихэсдэг ямар хүнс байдаг вэ?

-Нэмэлт сахар агуулсан ундаа, чихэр, шоколад, чипс, боловсруулсан хоол хүнс буюу цагаан гурил, цагаан гурилан бүтээгдэхүүн зэрэг нь сахарын хэмжээг хэт ихэсгэдэг. Ингэснээр өөх хадгалалт ихэснэ. Таргалалт бий болж, ажлын бүтээмж муудна. Даамжирсаар чихрийн шижингийн хам шинж өвчлөл үүсэх боломжтой.

-Монгол хүмүүс хоолондоо ихэвчлэн мах, гурил хэрэглэдэг. Гэтэл зарим судлаач махаа бага хэрэглэ гэх нь бий. Тэгэхээр монгол хүмүүс уламжлалт хоолоо хэрхэн баяжуулж, шим тэжээлийг хангалттай хэмжээнд бий болгох вэ?

-Судлаачдын махаа бага хэрэглэхийг зөвлөх зөвлөмж олон шалтгаантай. Үүний нэг нь махны чанартай холбоотой байдаг. Монгол уламжлалт аргаар бэлтгэсэн мах, фермийн аж ахуйн аргаар олон зуугаар өсгөсөн малын махны чанар тэжээл маш том ялгаатай учраас эрүүл мэндэд нөлөөлөх байдал нь өөр байдаг. Улаан мах буюу хонь, үхэр, ямааны махны зохисгүй хэрэглээ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тэр тусмаа зүрх судасны үйл ажиллагаа доголдуулдаг гэж үздэг. Тиймээс мэргэжлийн хүмүүс долоо хоногт 3, 4 порцыг хэрэглэхийг зөвлөдөг.

Уламжлалт хоолоо баяжуулахдаа аль болох олон төрлийн ногоо, боловсруулаагүй үр тариаг хэрэглэх бүрэн боломжтой. Монгол хүний хооллолтыг 10-20 жилийн өмнөх үетэй харьцуулбал одоогийн энэ их сахар, сахар орлуулагч, өнгө амт нэмэгч, гэмтсэн транс тосны хэрэглээ бага байсан.

-Мөн монгол хүмүүс өөх тостой хоол идэх дуртай байдаг. Тэгэхээр өөх тосны хэрэглээгээ хэрхэн зөв тохируулах ёстой вэ?

-Өөх тосныхоо хэрэглээг өндөр байлгахыг хүсэж буй хүмүүс сахар болон боловсруулсан үр тариа гурил, будааны хэрэглээ бага байх нь нэн чухал. Өөх тосны хэрэглээ өндөр мөн сахар өндөр байгаагаас болж таргалалт болон олон өвчний суурь тавигдах магадлалтай.

-Хүмүүс эрүүл мэндээ дэмжихын тулд нэмэлт витамин болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь байдаг. Энэ нь хэр ач тустай вэ?

-Шим тэжээлээ хоол хүнснээсээ авах нь хамгийн оновчтой. Химийн аргаар гаргаж авсан витамин, эрдэс бодис байгальд оршиж буйгаасаа хүний биед орж шингэх процесс ялгаатай. Гэхдээ хоол хүнс маань ургаж буй хөрсний шим тэжээл хомс болсонтой холбоотой. Хоол хүнсний шим тэжээл багассан гэж үздэг учир нэмэлтээр уух боломжтой гэж үздэг. Гэхдээ үүнийг зохисгүй хэрэглэвэл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Тиймээс юун түрүүнд хоол хүнснээсээ авахыг чухалчлах нь зүйтэй.

-Манай улсад маш их хүнсний бүтээгдэхүүн импортоор орж байна. Энэ нь улсын хүнсний аюулгүй байдалд хэр нөлөөлж байна вэ?

-Бид үүнд ухаалгаар хандаж өөрсдийн уламжлалт хоол хүнс бэлдэх аргуудыг импортын шим тэжээл өндөр бүтээгдэхүүнтэй хослуулж чадвал сайн. Харин нөгөө баглаа боодолтой, үнэр, амт, өнгө оруулагчтай сахар, давс ихтэй хэт боловсруулсан шим тэжээл хомс хадгалах хугацаа горим алдагдсан бүтээгдэхүүнийг мөнгөө төлж авч хэрэглээд л байна гэдэг нь үүнийг оршин тогтнох орчинг бүрдүүлж байна гэсэн үг. Бид авахаа болчихвол зах зээлээс алга л болчихно.

-Уншигчдадаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Хоол хүнсээ хийхдээ, хүртэхдээ айдас хүйдэс, буруу зөв гэж зоволгүй хайр хүндэтгэл баяслыг шингээгээд хүртээрэй.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
​Б.Аззаяа: Хоол хүнсэндээ боловсруулаагүй, байгалийн бүтцээ алдаагүй хүнс хэрэглэвэл эрүүл хооллолт болно
Хэл солих
Мэдээлэл хайх