Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Сахарын зохистой хэрэглээ

Хүүхдүүд сахарыг ил болон далд байдлаар өдөр бүр хэрэглэдэг. Өдөрт авах сахарын нийт хэмжээ нь илчлэгийн 10%-аас хэтрээд байвал хүүхдүүд шим тэжээлийн дутагдалд орно. Шим тэжээлийн дуталд орсноор хүүхдийн сэтгэн бодох үйл ажиллагаа муудах, өсөлт хоцрох, биеийн зөв харьцаа алдагдах зэрэг сөрөг үр дагавартай.

Сахарын илүүдэл хэрэглээ нь цусан дахь фруктозын хэмжээг ихэсгэдэг. Фруктоз нь элгийг хэт их ачаалуулж, үйл ажиллагааны алдагдалд оруулдаг. Хэт их ачаалж, үйл ажиллагааны алдагдалд орсон элэг өөхөлж эхэлдэг ба энэ нь элэг хатуурлын эхлэл юм.

Бидний идэж буй хоол хүнсний зүйлс бие махбодод ороод нүүрс ус, өөх тос, уургийн гэсэн гурван төрлийн солилцоо явуулдаг. Сахарын хэрэглээ их байх нь нүүрс усны солилцоог алдагдуулж, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг бий болгодог. Хүний биед үүссэн нүүрс ус буюу глюкозыг нойр булчирхайнаас ялгарах инсулин тээвэрлэн захын эд эрхтэн, булчинд хүргэх ёстой. Гэтэл ингэж чадахгүйгээс булчин тэжээлээр дутагдан, захын эрхтнүүд гэмтэн, мэдээгүй болох зэрэг хүндрэл гардаг.

Сахарын илүүдэл хэрэглээ нь бодисын солилцооны алдагдалд оруулснаар ирээдүйд хавдраар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Сахар нь бие махбодод дасал үүсгэдэг тул сахарын хэрэглээг хянахад хүндрэлтэй болдог байна. Иймд та бүхэн үр хүүхдэдээ бэлэг сонгохдоо ЧИХЭР сонгохоос татгалзаж, сахарын агууламж хамгийн өндөртэй бүтээгдэхүүнүүд болох жүүс, хийжүүлсэн ундааг цэвэр ус болон сүү, сахаргүй органик шүүсээр солихыг зөвлөж байна.

Мөн та худалдан авах гэж буй бүтээгдэхүүний шошго дээрээс уг бүтээгдэхүүний 100 гр тутамд агуулагдах сахарын хэмжээг харж сонголт хийгээрэй. Хүүхдийн бэлгэнд амттан сонгохын оронд хүүхдээ хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом, ном сонгох нь зүйтэй.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Сахарын зохистой хэрэглээ
Хэл солих
Мэдээлэл хайх