
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас удирдлагаар хангаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн гал тогоо, хүүхдийн хоол үйлдвэрлэл, хангамжид урьдчилсан хяналт шалгалтыг 2025.09.02-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай эхлүүлээд байна.
Шалгалтаар сургууль, цэцэрлэгийн хоол, хүнс, хангамжийн төвүүд, тэдгээрт хүнс нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулах юм. Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Баяжуулсан хүнсний тухай, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгдөг.

ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар 2025.09.04-ны өдөр нийслэлийн ерөнхий боловсролын 141 дүгээр сургууль, 19 дүгээр цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хийж буй шалгалтад хяналт тавьж ажиллалаа.
Нийслэлийн нутаг дэвсгэрт төрийн өмчийн 173, төрийн бус өмчийн 153 ерөнхий боловсролын сургууль, төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
Энэ хичээлийн жил түүвэрчилсэн байдлаар өмчийн хэлбэр харгалзахгүй 67 сургууль, 69 цэцэрлэгт хяналт шалгалт хийж байна.
Мөн сургууль, цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг орон нутгийн өмчит 5 хүнс хангамжийн төв, нийлүүлэгч аж ахуйн нэгжийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, баталгаажилт тээвэрлэлт, хадгалалтыг ХХААХҮЯ-наас батлан гаргасан хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг сургууль, цэцэрлэгийн гал тогоонд нийлүүлж байгаа эсэхийг шалгана.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Alright alright alright, playing.oi looks pretty sweet. Threw down some bets, fingers crossed! You should see: playing.oi
Heard some good things about luck91, decided to give it a try. Found some awesome game so far! Who knows, maybe today’s the lucky day!. Give it a whirl at luck91