
Баянхонгор аймгийн Статистикийн хэлтсээс долоо хоног бүр гаргадаг гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн судалгаагаар зарим төрлийн махны үнэ өмнөх долоо хоногийнхоос буурсан үзүүлэлттэй байна.
Тодруулбал, 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн байдлаар өнгөрсөн долоо хоногийн мөн үеийнхтэй харьцуулахад хонины махны үнэ 3.8 хувиар, үхрийн болон ямааны махны үнэ тус бүр 4.8 хувиар буюу 500 орчим төгрөгөөр буурчээ. Харин бусад гол нэрийн хүнсний барааны үнэ мэдэгдэхүйц өөрчлөлтгүй тогтвортой байна.
Аймгийн томоохон худалдааны төвүүдэд нэг килограмм хонины мах 21 мянга, үхрийн мах 29 мянга, ямааны ястай мах 20 мянган төгрөгөөр худалдаж байна. Мөн нэг килограмм нэгдүгээр зэргийн гурил 3200, элсэн чихэр 4200, цагаан будаа 4100 төгрөгийн үнэтэй байгаа бол нэг литр шингэн сүү 7000 төгрөгийн үнэтэй байна.
Аймгийн шатахуун түгээх станцуудад АИ-92 авто бензин нэг литр нь 2728, дизель түлш 4657, Евро АИ-92 авто бензин 3209, Евро дизель түлш 5240 төгрөгийн үнэтэй худалдаж байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
