
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Атар-4” тариалангийн үндэсний хөтөлбөр, “Хүнсний хувьсгал”-аар хүн амыг эрүүл чанартай хүнсээр хангах зорилтын хүрээнд Жимс, жимсгэний тариалан эрхлэгч сонирхогчдын туршлага солилцох талбайн өдөрлөг зохион байгууллаа.



Тус арга хэмжээний хүрээнд Хэрлэн, Баянтүмэн, Хөлөнбуйр сумдын 18 тариаланчдын тарьсан жимс, жимсгэнэ, гоёлын мод, бут сөөг болон цэцгийн нийт 48 нэр төрлийн тариалалттай танилцлаа. Мөн 12 тариаланчдын талбайд хийгдсэн тариалалтын ажлыг газар дээр нь очиж үзэж, туршлага солилцлоо.
Эх сурвалж: Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
