
Увс аймгийн хэмжээнд энэ жил 19.3 мянган га талбайд тариалалт хийснээс одоогоор 14.4 мянган га-гаас 20.2 мянган тонн ургац хураан авчээ. Ургац хураалт 75 хувийн гүйцэтгэлтэй байна.
Өнгөрсөн сараас хойш цаг агаар дулаан, хур тунадас багатай, салхи шуургагүй байгаа нь ургац хураалтад таатай нөхцөл бүрдүүлжээ.
Энэ жил 8827 га-д улаан буудай, 1544.6 га-д бусад үр тариа, 4141.8 га-д тэжээлийн ургамал тариалсан байна. Одоогоор 4942 тонн улаан буудай, 280 тонн бусад үр тариа, 10.5 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Харин 3200 га талбайн ургац алдсан байна.
Түүнчлэн 160.2 га-д төмс, 313.6 га-д хүнсний ногоо, 964 га-д жимс, жимсгэнэ тариалснаас 1380.6 тонн төмс, 2545 тонн хүнсний ногоо, 362.5 тонн жимс, жимсгэнэ хураан аваад байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
