Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Малын тэжээлд пивоны шаар хийх нь сүү, сүүн бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөө үзүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан ажлын алба УИХ-аас баталсан 5 бүлэг, 49 заалт, 116 арга хэмжээ бүхий 36-р тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны танилцуулгыг Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш нарт танилцууллаа.

Тус уулзалтад Хөдөө аж ахуйн их сургуулийг төлөөлөн:

  • ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн захирал Ж.Мөнгөн
  • ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал, А.Буянбаатар
  • ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн тэнхмимийн эрхлэгч Б.Одгэрэл
  • ХААИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Гүрбазар
  • ХААИС-ийн Газрын менежментийн тэнхимийн эрхлэгч Д.Хандсүрэн тэргүүтэй 20 орчим багш удирдлагууд оролцсон бол

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний ажлын хэсгийг төлөөлөн:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Ахлах референт Д.Цэвээндорж
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Б.Урантуяа нар оролцлоо.

Хөдөө аж ахуйн их сургууль нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэд хэдэн чиглэлээр үүрэг хүлээж ажиллах юм. Тухайлбал хүнс үйлдвэрлэл, шинэ сорт нутагшуулах, техник технологи, механикжуулалт бий болгох, чадварлаг хүний нөөц бүрдүүлэхэд хамтран ажиллана. Ялангуяа сүүлийн жилүүдэд Хөдөө аж ахуйн их сургуульд элсэх оюутнуудын тоо эрс цөөрсөн. Нийгэм, цаг үе залууст нөлөөлж, “хотын” гэх тодотголтой мэргэжлүүд эзэмшихийг илүү хүсдэг болсон. Тиймээс чадварлаг хойч үеэ бэлдэхэд төр дэмжлэг үзүүлж, энэ салбарын оюутнуудад тэтгэлэг өгөх, сургалтын төлбөрөөс чөлөөлөх хэрэгтэй байгааг хэллээ.

Мөн малын тэжээл бэлтгэх явцад анхаарал хандуулах шаардлагатай байна. 1996 оноос эхлэн аж ахуйн нэгж, хоршоод малын тэжээлээр дагнасан тэжээлийн үйлдвэрлэлийг эрхэлж эхэлсэн ба 2011 оноос эхлэн тэжээлийн үйлдвэрлэл эрчимтэйгээр нэмэгдэж аж ахуйн нэгжийн тоо 1996 оныхтой харьцуулвал 5 дахин нэмэгдсэн. Тэжээлийн үйлдвэрүүд түүхий эдийнхээ 80 орчим хувийг дотоодоос, 20 хувийг импортоор хангадаг. Үүнээс аж ахуйн нэгжийн 70 орчим хувь нь өөрсдөө түүхий эдээ тариалдаг бол үлдсэн 30% нь дотоодоос, зарим нь импортоор түүхий эдээ худалдаж авдаг гэх албан мэдээлэл бий. Эдгээр үйлдвэрүүд пивоны шаарыг малын тэжээлд ашиглаж байгаа нь сүү, сүүн бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөө үзүүлж байгааг ХААИС-ийн эрдэмтэн судлаачид шүүмжилж байв.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Малын тэжээлд пивоны шаар хийх нь сүү, сүүн бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөө үзүүлж байна
Хэл солих
Мэдээлэл хайх