Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

0

Сэлэнгэ аймгийн Тарни багийн бага сургуулийн 4-р ангийн сурагч 9 настай М.Уранбат ангидаа хүнсний ногоо ургуулж сурч байна

0

Завхан аймаг зах зээлд 493.5 мянган толгой малыг нийлүүлсэн байна

2

Булангийн орнууд болон Энэтхэг улс чөлөөт худалдааны бүс байгуулна

2

МЭДЭЭЛЭЛ

25

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

5

“Хүнсний хувьсгал” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг Төрийн худалдан авах ажиллагааны үнэлэгээний хороонд ажиллаа

17

“FOODEX JAPAN 2026” 51 дахь удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 10-13-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах гэж байна.

3

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

6

Өмнөговь аймаг ингэний сүү бэлтгэн нийлүүлэх нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ

5

Хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгыг зөв уншиж суръя
ах

117

“Траст трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал М.Мөнхбат МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНАГДЛАА

101

Хүнс болоод хөнгөн аж үйлдвэрийн салбарт олон жил ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан 70 гаруй эрхмийг алдаршууллаа

91

“Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрийн технологич О.Батгэрэл “Хөдөлмөрийн хүндэт” медиалаар шагнагдлаа

57

“Мах импекс” ХК-ийн цахилгаан гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчин Г.Ганзориг Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

57

“Сүү” Хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

41

“ЦЭЦ ЗАМ ПЛАСТ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.ГАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНУУЛАВ

31

Монгол Улсын төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар “Их Үрчин” ХХК-ийн захирал Ц.Ганзориг шагнагдлаа

28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө

25

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгчдэд төрийн дээд цол, одон медаль хүртээлээ

25

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

21

“Траст трейд” ХХК-ийн мах ангилагч Н.Оюунцэцэг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа

20

“Мах импекс”ХХК-ийн хиамны чаналгын ажилтан С.Доржпалам Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
ах

Д.Жигжидмаа: Монгол махыг олон улсын стандартад нийцүүлж, экспортод гаргах төсөл хэрэгжүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулгыг Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын алба хамтарч ажиллах төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудад танилцуулж байна. Энэ хүрээнд Дэлхийн банк группын Олон Улсын Санхүүгийн Корпорацийн “Монгол мах” төслийн баг, хамт олонтой уулзлаа.

Тус уулзалтад Дэлхийн Банк Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпорацийг төлөөлөн:

  • Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Зөвлөх Үйлчилгээ, “Монгол мах” төслийн удирдагч Д.Жигжидмаа
  • Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Зөвлөх Үйлчилгээ, “Монгол мах” төслийн Хуулийн зөвлөх Ж.Нарантуяа
  • Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Зөвлөх Үйлчилгээ, “Монгол мах” төслийн мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдлын зөвлөх Х.Ганзориг
  • Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Зөвлөх Үйлчилгээ, “Монгол мах” төслийн хүнсний аюулгүй байдал, стандарт баталгаажуулалтын зөвлөх Г.Сарангэрэл

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний ажлын хэсгийг төлөөлөн:

  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Ахлах референт Д.Цэвээндорж
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хэвлэлийн ажилтан Б.Сэржмядаг нар оролцлоо.

Монгол Улсын брэнд хүнс бол мах юм. Гэвч дэлхийн зах зээлд гаргаж, дэлхийн брэнд болгоход стандартын шаардлага хангадаггүй. Иймд Дэлхийн Банк Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци “Монгол мах” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:

  • Зохистой дадалыг хэрэгжүүлэх гарын авлагыг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Махны техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Экспортын чиг баримжаатай үйлдвэрүүдэд зөвлөгөө өгч, импортлогч орны тавьж буй шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаа явуулах тал дээр сургалт явуулах
  • Био хамгаалал бүхий аж ахуйн эрхзүйн орчныг бий болгоход туслах гэх мэт ажлуудыг хийх юм.

Бид мах экспортлохын тулд эхлээд импортлох улсынхаа шаардлагыг судлан, түүнд нийцсэн бүтээгдэхүүн боловсруулах ёстой. Монгол махны экспортын 95 хувь нь Хятад руу гардаг бөгөөд тус улс дотоодын хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах болсон. Тиймээс Хятад улсын тавьж буй стандартыг хангаж чадвал бусад оронд ч махаа экспортлох боломжтой гэдгийг уулзалтын үеэр онцолж байв.

Дэлхийн Банк Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпорацийн “Монгол мах” төслийн хамт олон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас гаргасан дүрэм, журам, шийдвэрийг орчуулж үйлдвэрлэгч, экспортлогч, төрийн байгууллагуудад мэдээлэл болгон түгээж байна. Монгол Улсад мах экспортлох хүсэлтэй олон байгууллага байгаа ч мэдлэг, мэдээлэл дутуугийн улмаас зорилгоо биелүүлж чаддаггүй. Эдгээр хүмүүс “Монгол мах” төслийн багийн орчуулсан дээрх мэдээллийг хамгийн түрүүнд анхаарч, судлах шаардлагатай гэв.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Д.Жигжидмаа: Монгол махыг олон улсын стандартад нийцүүлж, экспортод гаргах төсөл хэрэгжүүлж байна
Хэл солих
Мэдээлэл хайх