Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Эргээд хэрэглээнд орж буй загасны тосны гайхамшиг

Орчин үед загасны тосыг харьцангуй энгийнээр хүлээж авдаг болжээ. Социализмын үед энэхүү муухай үнэртэй тосыг рахит буюу сульдаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өгдөг байв. Харин орчин үед загасны тос нь капсултай болсон тул эвгүй үнэр нь төдийлэн мэдэгдэхгүй аж. “Lenta.ru” сайт мэргэжилтнүүдийн хамт загасны тосыг хэн уух ёстой, биед ямар ашиг тустай тухай зөвлөмж бэлтгэжээ.

ЗАГАСНЫ ТОСЫГ ХЭН НЭЭСЭН БЭ?

Загасны тосны ашигтай шинж чанарыг шинэ эриний эхний зуунд ч эрдэмтэд мэддэг байсан. Үүнийг ууж, заримдаа ургамлын тосны оронд хэрэглэдэг байсан аж. Зүүн Европт зочилсон Арабын аялагч Ахмад ибн Фадлан эдгээр ард түмэн эрүүл мэндээрээ ялгардаг болохыг анзаарчээ. XIX зуунд Норвегийн эрдэмтэн Питер Меллер Норвегийн оршин суугчид өдөр тутмын хүнсэндээ сагамхайн тосыг хэрэглэдэг нь эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эрдэмтэн сагамхай загасны тосыг үйлдвэрлэж, эмийн санд борлуулдаг болсноор загасны тос нь эрүүл хүнсний нэмэлт болон Европ даяар тархав.

Шингэн хэлбэрээрээ загасны тос нь хурц, эвгүй үнэртэй байдаг. Харин одоо загасны тосыг зөвхөн ханд хэлбэрээр төдийгүй капсул, тэр ч байтугай зажилдаг шахмал хэлбэрээр үйлдвэрлэдэг болжээ. Загасны тосыг сэрүүн усанд амьдардаг өөхлөг төрлийн загасны элэгнээс гаргаж авдаг юм байна. Энэхүү тос нь биед хэрэгтэй олон витаминыг агуулдаг аж.

Найрлага:

  • Омега-3, Омега-6  ханаагүй тосны хүчил
  • Фтор, бром, иод, фосфор.
  • А амин дэмийн нийлэгжилтэд оролцдог липохромын антиоксидантууд
  • Өндөр нягтралтай холестерин
  • Бодисын солилцооны процессыг идэвхжүүлдэг аминууд
  • Хүчилүүд: цууны, олеины
  • Өөх тосонд уусдаг А, Д витамин

Омега-3 загасны тос нь олон ханаагүй тосны хүчлүүдээс бүрддэг бөгөөд гол нь EPA ба DHA юм. DHA-ийн дутагдал нь жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүст түгээмэл тохиолддог. Түүний дутагдал нь хуурай арьс, хэврэг хумс, үс унах зэргээр илэрдэг.

ЗАГАСНЫ ТОСЫГ ХЭРХЭН УУХ ВЭ?

  • Загас иддэггүй хүн ч загасны тосны бэлдмэлийг нэмэлтээр хэрэглэх нь зөв аж. Эрдэмтэд Өдөрт 500-1000 миллиграмм загасны тос хэрэглэхийг зөвлөж байна. Стресстэй нөхцөлд тунг нэмэгдүүлэх боломжтой, гэхдээ зөвхөн эмчийн хяналтад. Аливаа витамин, хүнсний нэмэлт тэжээлийг хэрэглэх нь хоёроос гурван долоо хоногоос хэтрэхгүй байх ёстой гэдгийг санах нь зүйтэй.
  • Шингэн загасны тосыг нярай хүүхдийг гурван сараас, капсултайг зургаан наснаас хэрэглэхийг зөвшөөрдөг. Хамгийн тохиромжтой нь эмийг хоол идэхээс хэдхэн минутын өмнө уух хэрэгтэй.

Ашигтай шинж чанарууд

ЗАГАСНЫ ТОС АМЬДРАЛЫГ УРТАСГАДАГ

Испанийн Дель Мар эмнэлгийн судалгааны хүрээлэн, АНУ-ын Өөх тосны хүчлийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд цусан дахь омега-3 тосны хүчлийн хэмжээ ихсэх нь дундаж наслалтыг ердийнхөөс тав орчим жилээр уртасгахад нөлөөлдөг болохыг тогтоожээ. Судлаач, доктор Алекс Сала-Вила “Тослог загасыг хоол хүнсэндээ тогтмол оруулсны үр дүнд цусан дахь ханаагүй тосны хүчлийн хэмжээ өндөр байгаа нь дундаж наслалтыг уртасгадаг” гэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу 100 грамм загасны махыг долоо хоногт гурван удаа идэх хэрэгтэй.

ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭГ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ БОЛГОНО

Омега-3 нэмэлт нь хорт хавдрын эмчилгээний үр нөлөөг сайжруулдаг аж. Харвардын их сургуулийн эрдэмтэн Абигейл Келли хэлэхдээ, олон ханаагүй тосны хүчлийн нэмэлтүүд нь эмчилгээний эмийн хорт хавдартай тэмцэх чадварыг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Загасны тосыг хоолны дэглэмд оруулах нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулахад тусалдаг.

ЗҮРХИЙГ ХАМГААЛНА

Загасны тос нь зүрхний шигдээс болон зүрхний титэм судасны өвчнөөр нас барах эрсдэлийг бууруулдаг гэж доктор Алисон Келли-Хеджепет шинжлэх ухааны ажилдаа дурджээ. Хүнсэндээ хангалттай хэмжээний загас эсвэл загасны тос хэрэглэх нь холестерины хэмжээг бууруулдаг аж. Мөн зүрх судасны тогтолцоонд цусны даралтыг тогтворжуулж, хэм алдахаас сэргийлдэг гэнэ. 40.000 хүнийг хамарсан эмнэлзүйн туршилтаар тогтмол загас иддэг хүмүүсийн зүрхний өвчин тусах эрсдэл 15 хувиар бага байдаг нь тогтоогджээ.

ЖИНГЭЭ ХАСАХАД ТУСАЛНА

Судалгаагаар илүүдэл жинтэй хүмүүст омега-3-ийн хэрэглэхэд 100 хувь үр дүнтэй жин хасдаг гэж батлагдаагүй. Гэсэн хэдий ч загасны тос хэрэглэх нь амьдралын хэв маягийг өөрчлөхийн зэрэгцээ хэвлийн өөхний хувь хэмжээ, бэлхүүс ба ташааны харьцааг бууруулдаг тул судлаачид энэ асуудлыг цаашид судлахыг зөвлөж байна.

ЭРҮҮЛ ХҮҮХЭДТЭЙ БОЛООРОЙ

Жирэмсэн эмэгтэйчүүд загасны тос хэрэглэх талаар эрдэмтдийн санал зөрдөг. Германы эрдэмтэд жирэмсэн үед загасны тос хэрэглэх нь хүүхдийг илүү ухаалаг, анхаарал төвлөрүүлэх чадвар сайтай болдог гэж үздэг. Хоол тэжээлийн мэргэжилтэн Сара Шенкер загасны махаар хийсэн нэмэлт тэжээл, загасны тос гэж нэрлэгддэг бүтээгдэхүүнийг жирэмсэн үед хэрэглэхэд аюулгүй гэж тэмдэглэжээ. Зарим тусгай сайтууд дээр загасны тосны эсрэг заалтуудын хэсэгт жирэмслэлт гэж тусгасан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 31. ЛХАГВА ГАРАГ. № 167 (6899)

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Эргээд хэрэглээнд орж буй загасны тосны гайхамшиг
Хэл солих
Мэдээлэл хайх