Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

ДУНДГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэл 65 хувьтай байна

9

БУЛГАН: Ургацын гарц өмнөх оныхоос өсжээ

7

ӨМНӨГОВЬ: Ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлнэ

8

СЭЛЭНГЭ: Нарийн ноост хонины үүлдэр угсааг сайжруулна

23

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

12

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

20

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

25

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

19

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

9

ДУНДГОВЬ: Малын тэжээлийн үйлдвэрлэл мал аж ахуйн тогтвортой байдлыг дэмжиж байна
ах

96

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

83

Ч.Даваабаяр: СҮҮ хувьцаат компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсанаар 16 сая литр сүү малчдаас авдаг байсан бол одоо 32 сая литрийг авч үйлдвэрийн хүчин чадал 2 дахин нэмэгджээ

30

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

29

УВС: “Намрын ногоон өдрүүд-2026” үзэсгэлэн худалдаа болно

25

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

24

ХӨВСГӨЛ: Ургац хураалт 65.9 хувьтай байна

23

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

23

СҮХБААТАР: Иргэд хашаандаа жимсний мод тарих сонирхолтой болжээ

21

Хар тэнгисээр дамжих улаанбуудайн экспорт сүүлийн есөн жилийн есдүгээр сарын хамгийн доод түвшинд хүрэв

20

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

19

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

19

ДАРХАН-УУЛ: Ургац хураалт 81 хувьтай үргэлжилж байна
ах

Монгол Улсад анх удаа нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан ухаалаг хүлэмж нээлтээ хийлээ

Манай улсад хамгийн анхны нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан ухаалаг хүлэмж өнөөдөр /2022.09.20/ нээлтээ хийлээ. Энэхүү бүтээн байгуулалтыг “Солонгосын Эрчим хүчний технологийн үнэлгээ, төлөвлөлтийн хүрээлэнгээс (“KETEP”) санхүүжүүлж “Нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан Монголын ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх” төслийг JH Energy консорциум болон Хөдөө Аж Ахуйн Их Сургууль хамтран хэрэгжүүлээд байна.

Уг ухаалаг хүлэмжид жилийн дөрвөн улирлын турш хүнсний ногоо, цэцэг, жимс зэргийг тариалж болдгоороо онцлог бөгөөд механикжсан хэрэгслээс газар тариалангийн автомат дрон, ухаалаг систем хүртэл хувьсан өөрчлөгдөж аж үйлдвэрийн 4-р хувьсгал өрнөж байна.

Энэхүү бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээнд ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХААИС-ийн захирал О.Баатарцогт, Олон улсын таримал судлалын хүрээлэнгийн захирал Ли Юун Бом, JH Energy компанийн мэргэжилтэн Ли Хан Жү, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, тэргүүтэй зочид төлөөлөгч, эрдэмтэн судлаачид оролцлоо.

ХХААХҮЯ–ны дэд сайд Ж.Бат–Эрдэнэ:

-Монгол Улсад анхны ухаалаг хүлэмжийг суурилуулах аяны нээлтийн ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү хүлэмж нь нарны эрчим хүч дээр суурилсан олон улсын технологийг Монгол Улсын хүлэмжийн аж ахуйд нэвтрүүлээд байгаа бөгөөд эрчим хүчний шинэ систем юм. Уг технологийг цаашдаа Монгол Улсын дотоодын аж ахуй, нэгжүүд болон гадаадын олон шинэ технологиудтай хамтран өргөжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

–Нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан орчин үеийн хөдөө аж ахуйн салбарын дэвшилтэт ухаалаг хүлэмж ашиглалтад орж байгаад туйлын бахархууштай байна. Энэхүү технологи нь Монгол Улсын эрс тэс уур амьсгал дээр анх удаа туршигдаж байгаа хүлэмжийн аж ахуй юм. Хүлэмжийн аж ахуйн гарц жилээс жилд нэмэгдэж монголын ард түмэн эрүүл, аюулгүй хүнсээр хангагдах нөхцөл боломж бүрдэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн энэ үетэй давхцан бүрэн автомат хүлэмж ашиглалтад орж байгаагаараа онцлогтой. Цаашлаад зөвхөн намрын ногоон өдрүүд биш жилийн дөрвөн улиралд ногоон өдрүүдийг зохион байгуулах боломжтой хүлэмжийн аж ахуйн суурь тавигдаж байгаад баяртай байна.

Олон улсын таримал судлалын хүрээлэнгийн захирал Ли Юун Бом:

-Бид уг төслийг хэрэгжүүлж байх хугацаандаа Солонгосын засгийн газраас санхүүжилт авахын тулд олон жилийн судалгааны үр дүн дээр үндэслэж төслөө боловсруулсан. Харин үндсэн талбай дээрээ ирээд хүлэмж барихад тооцоолоогүй олон бэрхшээл тулгарсан. Тэр дундаа монголын хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд хаврын хүчтэй салхи маш их хүндрэл учруулж байсан. Үүний дараагаар усыг зохистой хэрэглэх хийгээд чанарт нь тулгуурлан бордоог зөв хэрэглэх гэх мэт олон асуудлууд байна. Төслийн хүрээнд монгол шиг хатуу, ширүүн уур амьсгалтай оронд жилийн дөрвөн улирлын турш хүнсний ногоо, жимс жимсгэнэ, цэцэгт ургамлуудын тариалахад зайлшгүй судалгаа шинжилгээ хийх шаардлагатай. Мөн эдгээр судалгаа шинжилгээнд үндэслэсэн мэдээллийг тариаланчдад түгээх нь хамгийн гол тулгамдаж байгаа асуудал гэж харсан.

Энэхүү төслийн гол зорилго нь монгол орны нөхцөлд зохицсон ухаалаг хүлэмжийн аж ахуйг байгуулж халаалтын системийг экологид ээлтэй, зардал хэмнэсэн сэргээгдэх эрчим хүчний технологиор шийдэх, сургалтаар дамжуулан чадварлаг боловсон хүчин бэлтгэх, улсад эрчим хүч нийлүүлэх зэрэг багтана.

Мөн уг төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний Агро ойн аж ахуй хөгжүүлэх ажлуудын сургалт, судалгааны суурийг тавьж иргэд, аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулахад хувь нэмрээ оруулж хамтран ажиллах боломжтой.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монгол Улсад анх удаа нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан ухаалаг хүлэмж нээлтээ хийлээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх