Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

2

Нэвтрүүлэг №153 | Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийлээ

16

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

57

“Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн X хуралдаан боллоо

28

Бизнес аяллаар харилцан суралцах, хамтын өсөлтийг дэмжих боломж бүрдлээ

199

Баялаг бүтээгчид “Тод оймс”-ны үйлдвэртэй танилцлаа

21

“Баялаг бүтээгч Бизнес тур” 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа

280

Хүүхдийн хоолны салбарт төр-хувийн хэвшлийн уялдааг нэмэгдүүлэх нь чухал байна

17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

15

№152 | Хүнсний хувьсгал мэргэжлийн холбоо болон Эрдэмтдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан

32

Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
ах

280

Хүүхдийн хоолны салбарт төр-хувийн хэвшлийн уялдааг нэмэгдүүлэх нь чухал байна

199

Баялаг бүтээгчид “Тод оймс”-ны үйлдвэртэй танилцлаа

64

Бизнес эрхлэгчид Агрофирма “Родина” хөдөө аж ахуйн бүстэй танилцлаа

57

“Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн X хуралдаан боллоо

55

“Монгол–Казахстаны бизнес форум”-д 200 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо

45

Агро үйлдвэрлэлийн салбарт хамтрах боломжийг судалж, “Цесна” групптэй танилцлаа

44

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар Казахстан Улс дахь бизнес аяллаа эхлүүллээ

32

Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа

29

Бизнес төлөөлөгчдийн баг Казахстан Улсын “Alem.ai” олон улсын төвтэй танилцлаа

28

Бизнес аяллаар харилцан суралцах, хамтын өсөлтийг дэмжих боломж бүрдлээ

21

“Баялаг бүтээгч Бизнес тур” 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа

17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
ах

ВИНОД АХУЖА: НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газар “Хүнсний хувьсгал”-ыг дэмжинэ

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж, УИХ-аас 36-р тогтоолыг баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагууд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын алба НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газартай уулзлаа.

Уулзалтад НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газрыг төлөөлөн:

  • НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа
  • Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захирал Б.Батбаатар
  • НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газрын Техникийн зөвлөх С.Жигжидпүрэв
  • НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн ажилтан Ц.Энх-Амгалан
  • НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн ажилтан Э.Анударь
  • НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газрын Олон нийттэй харилцах ажилтан Б.Хулан

Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Ахлах референт Д.Цэвээндорж
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Б.Урантуяа нар оролцлоо.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газар нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй нягт уялдаж ажиллахаар боллоо. Тус байгууллага нь 2 сая ам.долларын төсөвтэй хүлэмжийн аж ахуйг дэмжих төсөл, Цар тахлын дараа хөдөө аж ахуйг дэмжих төсөл, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх газрын менежментийн төсөл зэргийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан. Энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон зарлаж жил бүр тэмдэглэдэг. Монгол Улсын хувьд 4 жилийн өмнөөс тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил 10 дугаар сарын 14-ний өдөр “Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ВИНОД АХУЖА: НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газар “Хүнсний хувьсгал”-ыг дэмжинэ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх