Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ: “Ингэн эрдэнэ” хэмээх ШИНЭ ХҮНС-ийг зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна

Баянхонгор аймгийн “Шинэ суурьшлын бүс”-д өрнөж буй бүтээн байгуулалтын нэг болох  “Ингэн Эрдэнэ” ОНӨААТҮГ-ын үйлдвэрийн барилгын ажил бүрэн дуусчээ. Тухайн бүс дэх бүтээн байгуулалтуудын гүйцэтгэлээс эхний тавд багтаж, ашиглалтанд ороход бэлэн болгосон тус барилгын ажилтай танилцах үеэр Баянхонгорынхон юунд “хүч хаяж” барилгын ажлыг шуурхайлж буй талаар Монцамэ сурвалжилсан байна.

Монгол Улсын хэмжээнд “ШИНЭ ХҮНС”-нд тооцогдох нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх ажлыг Баянхонгорынхон ийнхүү эхлүүлжээ. Тодруулбал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны гуравдугаар хуралдаанаар “Ингэн Эрдэнэ” ОНӨААТҮГ-ийг байгуулан, “Баянхонгор аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөө, хөдөө аж ахуйг кластараар хөгжүүлэх бодлогод тулгуурлан ингэний ферм байгуулж, сүү боловсруулан нэмүү өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, биологийн идэвхит хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нэгдсэн үйл ажиллагаа явуулах” зорилгод нэгдэн ажиллаж байгаа юм байна. Тус үйлдвэрийн стратегийн гол нэр төрлийн бүтээгдэхүүн нь ингэний цэвэр хуурай сүү байх аж.

Ингэний сүү боловсруулах үйлдвэрийн барилга ашиглалтанд ороход бэлэн болжээ

“Ингэн Эрдэнэ” ОНӨААТҮГ нь Баянхонгор сумын есдүгээр багийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 3713 м.кв газар авч, 409 м.кв бүхий ингэний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажил бүрэн дуусч, тоног төхөөрөмжөө суурилуулах боломжтой болоод байна. Үйлдвэр хоногт 4 тоннн сүүг хатаах хүчин чадалтай. Сүүний олдоц сайн үед тоог дахин нэмэгдүүлж, өдөрт 8 тонн сүүг хатааж хоёр ээлжээр ажиллах боломжтой аж.

Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа (хоёр ээлжээр) ажиллахад өдөрт 360 кг хуурай сүү боловсруулж зах зээлд нийлүүлэх бөгөөд аймаг орон нутагт төвлөрөх татварын болон бусад ашиг орлого нэмэгдэх юм. Тэмээ бүхий малчин өрхүүдийн орлого нэмэгдэн аймгийн төв, тэмээ бүхий сумдад байнгын ажлын байр бий болж, Баянхонгор аймгийн тэмээн сүргийн тоо толгой өсч, таваарлаг чанар нэмэгдэх нөхцөл бүрдэнэ хэмээн тооцжээ.

Барилгын тухайд оффисын өрөө танхим хоёр, бусад нь үйлдвэрлэлийн 10 гаруй талбай өрөөтэй, ажилчдын орчин иж бүрэн буюу хувцас сольж хадгалах өрөө, ариун цэврийн өрөө, усанд орох шүршүүрийн өрөө, амрах өрөөтэй. Барилгын гүйцэтгэгч “Базардарь” ХХК-ийн тайлбарласнаар цахилгааны монтаж, харуул хяналтын систем, шалан дороосоо халах технологи, сантехник бүгд орчин үеийн стандарттай. Одоо тус үйлдвэрт халаалт, цахилгааны асуудал шийдэгдвэл барилга товчлуураа дараад, бүх зүйл ажиллахэд бэлэн гэв.

Фермийн аж ахуйг Жинст суманд ажиллуулна

Баянхонгор аймгийн төвөөс 90 км зайд Жинст сумын нутагт 400000 м.кв газрыг ингэний фермийн зориулалтаар ашиглахаар сумын Засаг даргын захирамж гарч, газрын гэрчилгээг авчээ. Тус газарт фермийн аж ахуй барих ажил удахгүй эхэлнэ. Эхний удаа нэг ээлжийн 200 ингэтэй фермерийн аж ахуйтай байхаар төлөвлөсөн бөгөөд цаашид ээлжийн ингэний тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм байна.

Түүнээс гадна малчдын хоршоо түшиглэсэн фермийг ажиллуулахаар төлөвлөжээ. Энэ нь говийн 13 суманд хэрэгжих бөгөөд нийт 3000 орчим ингэ саалинд хамруулах бөгөөд фермийг цэвэр хувийн хэвшил авч явна. Харин үйлдвэрийн зүгээс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг эргэн төлөх нөхцөлтэйгээр хийж хамтран ажиллах аж. Фермүүд аймгийн төвөөс 60-350 км зайтай, хүн ам олонтой учир ажиллах хүчний нөөц сайн, дан шороон замаар сүүг тээвэрлэх ч бартаа багатай замтай, бэлчээрийн даац сайн учир тэмээ өсгөх боломжтой гэж тооцоолжээ.

Баянхонгор аймаг нь тэмээний тоогоор улсдаа хоёрт ордог бөгөөд өдгөө 45.467 тэмээтэй. Тэмээн сүргийн 40 шахам хувь нь ингэ. Мөн аймгийн Баянлиг, Богд, Жинст, Баянговь, Өлзийт суманд үржүүлж буй “Ламын гэгээний улаан тэмээ”-г Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар 2017 онд үржлийн хэсгээр баталсан бөгөөд тоо толгой сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж, нутгийн ард иргэд олон зууны тэртээ үржүүлж, ашиг шимийг нь хүртэн уналга, ачилгад ашиглаж ирсэн уламжлалтай. Ламын гэгээний Улаан тэмээний сүүний гарц харьцангуй өндөр, бусад үүлдэр, омгийн тэмээний тодорхойлолтод заасан үзүүлэлтээс 37.8 хувиар илүү, шингэн сүүнд агуулагдах хуурай бодис, уураг, тосны агууламж 10-15 хувиар илүү байгааг эрдэмтдийн судалгаа тогтоосон байдаг.

Баянхонгор аймгийн Баянлиг сум 22 мянган тэмээтэйгээр аймгаа тэргүүлдэг бол Богд, Шинэжинст, Баян-Өндөр, Баянговь сум 4400-6600, Баацагаан, Жинст, Бууцагаан, Баянцагаан сум 2000-аас дээш тэмээтэй байна. Ингэний ферм Жинст суманд байрлах бол Сүү цуглуулах цэг Баянлиг, Шинэжинст суманд байрлана.

Нийт ингэний 50 хувийг саавал өдөрт ойролцоогоор 9000 литр сүү авах боломжтой

Баянхонгор аймгийн Ламын гэгээний улаан тэмээ нь сүүний гарцаараа Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн тэмээнээс илүү болох нь судалгаагаар нотлогдсон байдаг. Аймгийн нийт ингэний 50 хувийг саальд хамруулж чадвал өдөрт ойролцоогоор 9000 литр сүү авах боломжтой. Энэ нь ямар нэг нэмэлт тэжээлгүй зөвхөн бэлчээрийн нөхцөлөөр тооцсон бөгөөд фермийн зохион байгуулалтад орсноор сүүний гарц нэмэгдэх боломжтой аж.


Малчид өнөөгийн байдлаар саах боломжтой ингэнийхээ 15 хувийг зөвхөн өвлийн улиралд сааж эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа нь маш хангалтгүй тоо бөгөөд гол шалтгаан нь сүү, сүүн бүтээгдэхүүн хөлдөх улирлыг ашигладагтай нь холбоотой аж.

Ингэний ферм байгуулахдаа малчдаас ботготой ингэ худалдаж авах, малчдын хоршоо, нөхөрлөлийг түшиглэн ферм байгуулах, малчдын хоршоо, нөхөрлөлөөс ингээ үйлдвэрт нийлүүлэх замаар хөрөнгө оруулалт хийж хувь эзэмших зэрэг хэлбэрүүдээс сонгох юм байна. Баянлиг, Богд, Баянговь, Баян-Өндөр зэрэг есөн суманд малчдын хоршоо, нөхөрлөл, ферм байгуулах замаар түүхий эдийн нөөцөө бэлтгэх нь үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг эрсдэл багатайгаар явуулах боломж бүрдэх юм.

Мөн Өмнөговь 166.800, Өвөрхангай 26.570, Говь-Алтай 43.930 тэмээтэй бөгөөд олон тэмээ бүхий сумд нь Баянхонгор аймагтай хил залгаа учраас эдгээр гурван аймгаас сүү татах бүрэн боломжтой аж.

“Ингэн Эрдэнэ” ОНӨААТҮГ-ын захирал Д.Хишигбаяр:

Үйлдвэрийн гол нэрийн бүтээгдэхүүн ингэний хуурай сүү

-Ингэний сүү боловсруулах төслийн талаар танилцуулна уу?

-Ингэний сүү боловсруулах төслийн ажил маш амжилттай үргэлжилж байна. Төслийн хүрээнд Сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажил бүрэн дууссан, гадна тохижилт, дэд бүтцэд холбох буюу цахилгаан, дулааны асуудал үлдэж байгаа. Үүнээс гадна ингэний фермийн байгууламжуудыг барьж байгуулах бөгөөд ажлууд шат дараатай өрнөж байна. Жинст сумын нутаг Хүнхэр бударгана гэдэг газарт ингэний фермийн байгууламж барих юм. Газар шорооны ажил эхэлсэн.

-Тус үйлдвэрийг ашиглалтад оруулах санал санаачилга, алсын харааг тайлбарлахгүй юу?

-Биологийн идэвхит хүнсний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх, дотоод гадаадын эрэлт ихтэй зах зээлд нийлүүлэх зорилготой. Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээ ингэний хуурай сүү байхаар тооцож байгаа. Шингэнээр бол тээвэрлэх хадгалахаас эхлээд асуудал ихтэй учир хуурайшуулж зах зээлд нийлүүлэх юм.

-Ингэний хуурай сүүний давуу тал юу вэ?

– Монгол хүний сүүний хэрэглээ НҮБ-ын зөвлөмжөөс 3.4 дахин бага. Энэ нь эрүүл мэнд, дундаж наслалт гээд бүх зүйлтэй холбоотой. Биологийн идэвхит уураг, кальци зэрэг эрдсүүдийг зөвхөн сүүнээс авах боломжтой учир хүн амын хүнсний хэрэгцээний эн тэргүүнд чанар сайтай сүүний орон зай зайлшгүй шаардлага байна. Түүнээс гадна хүний хөхний сүүтэй хамгийн ойр бүтэц найрлагатай шинж чанартай бүтээгдэхүүн учир хүүхдээ угжихдаа үндэсний брэндийг ашиглах боломжтой. Яс шүдийг сайтар бэхжүүлдэг, эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой хүнс юм л даа. Дархлааг маш сайн дэмждэгийг эрдэмтэд нотолсон. Мөн чихрийн шижин, сүрьеэ, арьс харшлын өвчнүүдэд эмчилгээний зориулалтаар хэрэглэх бол хордлого тайлах, сувиллын зориулалтаар ч хэрэглэх боломжтой.

-Үйлдвэрийн хүчин чадлын тухайд. Мөн хэчнээн ажлын байр бий болох вэ?

-Үйлдвэр маань хоногт 4 тонн сүүг хуурайшуулах хүчин чадалтай. Үйлдвэрт 25 орчим байнгын ажлын байр, фермд 3000-4000 ингийг хагас суурьшмал хэлбэрт фермийн зохион байгуулалтанд оруулснаар 180-250 байнгын болон улирлын ажлын байр бий болно.

-Зах зээлийн талаар?

-Бүх тооцоо судалгаа, ТЭЗҮ тодорхой түвшинд хийгдсэн. Зах зээлээ маш өндөр түвшинд судалж үзэж байгаа. Энэ төрлийн бүтээгдэхүүн дэлхий нийтэд эрэлттэй бүтээгдэхүүний нэгдүгээрт жагсаж байгаа нь маш том давуу тал. Хамгийн өндөр эрэлттэй улсын тоонд БНХАУ. Монгол Улс мал аж ахуйн улс орон боловч бүх малаа саахад БНХАУ-ын сүүний хэрэгцээний нэг өдрийн хэрэглээг ч хангаж чадахааргүй байгаа. Үүнээс эрэлтийн хэмжээ хэчнээн өндөр болохыг харж болно. Үүнээс гадна хуурай сүүгээр хүүхдээ угждаг ээжүүдэд хамгийн шим тэжээлтэй, эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэх боломжийг олгох юм. Дотоодын хэрэглэгчид хамгийн шилдэг сүүг хэрэглэнэ гэсэн үг.

-Үйлдвэр сүүг хэрхэн хуурайшуулах вэ?

-Хатаах гурван төрлийн аргаас бүтээгдэхүүний шинж чанарыг алдагдуулахгүй байхад анхаарч, хүйтнээр хатаах буюу хөлдөөх аргыг ашиглана. Шим тэжээл огт алдагдахгүй.

-Түүхий эдийн нийлүүлэлт тогтвортой байж чадах болов уу?

-Түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцооны хувьд олон улсын жишиг байна. Манайд байгаа ингийг өдөрт 2 удаа саагаад 1 литр сүү авлаа гэхэд гадны улс оронд байгаа бүрэн суурьшмал ингэнээс өдөрт 20 литр сүү саах жишээний. Тэдгээр нь нэг бөхт тэмээ. Харин хоёр бөхт тэмээг суурьшмал байдлаар тэжээж байгаа нь БНХАУ, ӨМӨЗО бөгөөд хоршоолон ажилладаг. Баянхонгор аймгийн тэмээчдийн тухайд үйлдвэр ашиглалтад орж, бүрэн чадлаараа ажиллаж эхлэхэд Бид нэгдэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлж байгаа. Эхнээсээ хоршоогоо нэгтгээд үйлдвэр хүлээж байгаа хүмүүс ч бий. Бэлчээрийн аж ахуйгаа түшиглэсэн хагас суурьшмал хэлбэрийг сонгож байгаа учир нэг фермийг манайх аваад явъя гэх олон тэмээтэй айл ч байна.

-Танай бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн гарт хэзээ очих вэ?

-Бид бүх нөөц бололцоогоо ашиглан ажиллаж байна. Удахгүй сайхан мэдээтэй уулзана гэдгийг амалъя.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ: “Ингэн эрдэнэ” хэмээх ШИНЭ ХҮНС-ийг зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна
Хэл солих
Мэдээлэл хайх