Дэлхийн жишигт хүрсэн цэвэрлэгээ, катеринг үйлчилгээг эх орондоо бий болгон ажиллаж буй “Юнисервис Солюшн” компани Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар өрнөөд буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.
“Юнисервис Солюшн” ХХК нь 1999 онд үүсгэн байгуулагдсан. Тус хамт олон нь олон улсын стандартад нийцсэн катеринг, цэвэрлэгээ болон хангамжийн үйлчилгээг цогц байдлаар чанарын өндөр түвшинд хүргэж байна. Салбартаа 20 жилийн туршлага хуримтлуулсан, 800 гаруй ажилтан, албан хаагчтай зочлох үйлчилгээний салбарын баялаг бүтээгч юм.
Хүнсний аюулгүй байдал бол Монгол Улсын иргэн бүрийн хариуцлагатай үйлдлээс хамаарах чухал салбар.
Хүнсний хангамж, аюулгүй байдал нь дан ганц хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн асуудал биш юм. Үйлдвэрлэгчээс ирсэн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гар дээр очих хүртэл хүнсний бүх шатны сүлжээнд оролцогчдод хүнсний аюулгүй байдал хамаарна.
Хоол хүнсний катеринг болон тоног төхөөрөмж нь ажилтны эрүүл мэндэд онц чухал нөлөө үзүүлдэг. Чанарын шаардлага хангасан катеринг үйлчилгээ үзүүлснээр гэрээсээ хол ажиллаж, амьдарч байгаа ажилчдын хоол хүнсний асуудлыг зохистой шийдвэрлээд зогсохгүй тэднийг гэртээ байгаа мэт тав тухтай, сэтгэл хангалуун байх боломжийг бүрдүүлдэг.
- Мэргэжлийн цэвэрлэгээний үйлчилгээ
- Нийтийн хоолны үйлчилгээ
- Кэмпийн нэгдсэн менежментийн үйлдчилгээ
- Бусад