Монгол улсын Засгийн газар, ХХААХҮЯамнаас Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор шийдвэрлэсэн. Мөнгөн урамшуулал авах хүсэлтийн материалыг 2022 оны 9 сарын 1-с эхлэн сар бүрийн 10-ны дотор хүлээн авч байна.
Урамшуулалд хамрагдах тариаланчид дараах шаардлагыг хангасан байх ёстой.
- Байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, сонгино, сармис, өргөст хэмх, лооль, чинжүү, навчит ногоо тариалдаг
- Газрын мэдээллийн нэгдсэн системд (egazar.gov.mn) бүртгэлтэй байх,
- Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системийг (www.plant.mofa.gov.mn) тогтмол хөтөлж гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх
- Хүнсний ногооны борлуулалтыг и-баримт (e-barimt.mn) үүсгэн баталгаажуулсан байх.
Мөн урамшуулал авах хүсэлтээ сар бүрийн 10-ны дотор цахим системээр дамжуулан илгээх ёстой юм байна.