Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

7

ЗАВХАН: Бэлчээрийн бүтэц, тархалтын онцлогийг судалгаагаар тогтоожээ

11

СЭЛЭНГЭ: Орон нутгийн нийтийн хоол үйлдвэрлэл, сургуулийн хоол үйлчилгээний чанар шинэ түвшинд хүрснийг харууллаа

17

Баян-Өлгий аймагт малын тэжээлийн тариалалт эрчимжиж байна

12

Өвөрхангай: Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж байна

11

АРХАНГАЙ: Мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

12

ӨМНӨГОВЬ: Хагас жилийн мал тооллогоор 1504 өрхийг түүврийн аргаар хамруулна

21

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

10

ХӨВСГӨЛ: 1.5 га талбайд хушин ойг нөхөн сэргээж байна

19

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

16

ӨМНӨГОВЬ: Зөв технологиор даршилсан ногоог удаан хадгалах боломжтой
ах

50

УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

28

Ховд: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна

25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна

22

“Хүнсний хувьсгал”-ын дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

21

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

21

ӨВӨРХАНГАЙ: Зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжинэ

20

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 3500 ААН, иргэнд зөвлөн туслаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна

19

ДАРХАН-УУЛ: Төмс, хүнсний ногооны 16 хувийг хангах зорилт дэвшүүлжээ

19

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

19

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

19

БАЯН-ӨЛГИЙ: Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

17

Нэвтрүүлэг №160 | Монголын анхны хүнсний үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орлоо
ах

Дэлхийд анх удаа хонины ноосоор МАСС бордоо хийдэг үйлдвэр Монгол улсад бий

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо“-ны гишүүн, баялаг бүтээгч “Монпеллетс” компани нэгдлээ.

Тус компани нь ХБНГУ-ын Берлин хотын Гумбольдтын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилд үндэслэн Германы технологи, ноу-хауг ашиглан азот, кали зэрэг ургамлын шим тэжээлээр баялаг монгол хонины ноосыг өндөр чанарын органик бордоо болгон боловсруулж байна. Монпеллетс ХХК нь ямар ч усны хэрэглээгүй технологитой, дэлхийд “Монпеллет” брэндээр 100% монгол хонины ноосоор экологи, байгаль орчинд ээлтэй органик бордоо (Үрэл) үйлдвэрлэж байна. Тус үйлдвэрийн онцлог давуу тал нь монгол хонины угаагаагүй, бохир ноос үйлдвэрийн үндсэн бөгөөд цорын ганц түүхий эд.

Эрүүл хөрсөнд ургуулсан эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх нь хүн бүр эрүүл аж төрөхийн үндэс

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнсний хангамжийг нэмэгдүүлж хүнсний аюулгүй байдлаа онцгой анхаарах асуудлыг дэвшүүлснээр манай улс ирэх 5 жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах  зорилт тавьсан. Эрс тэрс уур амьсгалтай, цаг агаарын тааламжгүй нөхцөлд шим тэжээлтэй шинэ ногоогоор хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах нь нийт тариаланчид, ногоочдын хамгийн чухал зорилт болоод байгаа билээ.

Эрүүл хөрсөнд ургуулсан эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх нь хүн бүр эрүүл аж төрөхийн үндэс. Малын бэлчээр, хүрээлэн буй орчин, цэвэр тэжээл, органик ногоо үйлдвэрлэхэд эрүүл хөрс нэн шаардлагатай.

Монгол Улс 30 сая хоньтой, нэг хонь дунджаар 1-1,5 кг ноос жил бүр өгдөг, нөхөн сэргээгдэх кератинаар баялаг байгалийн түүхий эдтэй билээ. Монпеллетс компанийн хонины ноосон органик бордооны үйлдвэрийн өнөөгийн хүчин чадал 2500 тонн бөгөөд энэ нь дэлхий дээр ганцхан байдаг үйлдвэр юм.

Монпеллетс® бордоо нь азот болон калийн өндөр агууламжтай, дээд  зэргийн био бордоо юм. Азот нь ургамалд тэжээл өгөх, уураг  бүрдүүлэхэд хамгийн чухал бодис ба ургамлын эсийг бүрдүүлэгч  элемент (cytoplasm) юм. Өндөр агууламжтай азот нь ургамлын  ургац ба ногоон эдийг хөгжүүлэхэд их нөлөөлнө. Кали нь ургамлын эсийг хөөлгөх, томруулах ба даралт үүсгэхэд нөлөөлнө. Эдгээр нь усны хангамжийн тэнцвэртэй байдлыг хангах ба ууршилтыг багасгана. Монпеллетс бордооны шүлтлэгийн агууламж нь  алкалины төрлийн бордоонд хамаарах бөгөөд хөрсний хэт исэлтээс хамгаална. 

Бордооны ерөнхий харьцуулалтыг нарийвчлан үзвэл:

MОНПЕЛЛЕТС БОРДОО

Монпеллетс бордоог 100 % хонины ноосноос гаргаж авч байгаа тул дээд зэргийн, азот, калийгаар баялаг  органик бордоо болно. Байгаль орчинд ямарч хор нөлөөгүй тул төрөл бүрийн ургамалд түгээмэл  хэрэглэж болно. Европын Холбоо болон ХБНГУ-ын хатуу журам, шаардлагыг ханган биелүүлсэн эко фермерийн аж ахуйд хамгийн тохиромжтой бордоо болж байгаагаараа онцлогтой.

БУСАД ОРГАНИК БОРДОО

Органик бордоог гол төлөв ургамлын болон  малын гаралтай түүхий эдээс гаргаж авдаг тул  фермерийн аж ахуйд тавидаг эко стандарт, шаардлагыг хангадаг. Органик бордоо нь байгаль орчинд бага хор нөлөө үзүүлдэг чанараараа түгээмэл хэрэглэгдэх болсон. Гэвч ихэнх органик  бордоонд 2-4% азот агуулагдаж байгаа нь 13-16% азотын  агууламжтай  минералын бордоотой өрсөлдөх чадвар нь муу байдаг.

МИНЕРАЛЫН БОРДОО

Минералын бордоонд азот болон калийн агууламжтай  дэмжигч бодис нь өндөр байдаг. Гэвч минералын  бордоонд хүнд метал, байгаль орчинд сөргөөр  нөлөөлдөг, зарим тохиолдолд хэт өндөр туяатай, хортой бодис ялгаруулдаг бодис байдаг байна. Бордоонд байгаа азотыг ургамал шингээн авахаас өмнө урсаж алга болох тохиолдол мөн их байдаг. Энэ  нь хөрс, шороо, хөрсний усыг хэт азотжуулах, хүнд метал, хортой бодис, элементээр  бохирдуулах аюултай. Иймд эко фермерийн аж ахуйд минералын бордоог хэрэглэхийг хориглодог.

Монпеллетс бордоо бусад төрлийн органик болон минералын бордооны харьцуулалтыг дэлгэрэнгүй үзэх бол ЭНД ДАРЖ үзнэ үү

Мөн тус хамт олон хонины ноосон бордооны хөрсний үржил шимд үзүүлэх нөлөөллийг судлах, Монгол орны нөхцөлд бэлчээрийн доройтлыг нөхөн сэргээх зорилгоор монгол хонины ноосны органик бордоог ашиглан шинэ технологи бий болгох зорилгоор Монпеллетс ХХК болон Японы Фүкүй их сургуультай хамтран 2022 оны зуны туршилтын ажлыг Төв аймаг болон Хөвсгөл аймаг дахь 2 талбайд хийж дуусгажээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Дэлхийд анх удаа хонины ноосоор МАСС бордоо хийдэг үйлдвэр Монгол улсад бий
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх