Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

“Айлаас давс гуйдаггүй”

Айлаас гал, давс гуйдаггүй гэх ардын үг бий. Өнгөрсөн хаврын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлэхдээ “Давсаа хүртэл алийн болгон айлаас гуйж амьдрах вэ, хүнсээ дотооддоо бэлддэг болцгооё…” хэмээн уриалсан билээ.

Сонирхоод давсны хэрэглээг судлаад үзлээ. Монгол улс жилдээ 15 тэрбум төгрөгийн давс хэрэглэдэг аж. 2021 оны эхний хагас жилийн байдлаар нийт хэрэглээнийхээ 24 хувийг импортоор авчээ. Импортын давсны 43.9 хувийн БНХАУ-аас авсан байна.

Монгол нэрээр шошголсон нунтаг цагаан давснууд аль улсад ямар үйлдвэрт үйлдвэрлэснийг нь тогтоод нэг уншихад гэмгүй гэдгийг хэлье. Дэлхий нийтээрээ химийн гаралтай хүнснээс татгалзаж байгаа энэ цаг үед Монголчууд бид яагаад химийн үйлдвэрт үйлдвэрлэсэн цагаан давс хэрэглэх ёстой гэж? Гэтэл Монголчууд бид дэлхийд олдохгүй байгалийн гаралтай Жамц давстай ард түмэн шүү дээ. Одоогоос 400 сая жилийн өмнө эртний нууруудад үүссэн давсан уултай ард түмэн билээ. Увс, Говь-Алтай, Ховд зэрэг баруун аймгуудад жамц давс элбэг. Тэр дундаа Увс аймагт давсан уул бий.

Нутгийн ард түмэн эртнээс энэхүү давсан уулаа шүтэн “Шүдэн уул” хэмээн нэрийдэж давсаа эндээс хэрэглэж ирсэн уламжлалтай. Жамц давс найрлагадаа натрийн хлорид (NaCl) агуулахаас гадна олон төрлийн эрдсийг нэгтгэсэн байдаг нь эрүүл мэндийн ашиг тустай. Магни агуулсан байдаг учир хоол, ундыг гашууруулдаггүй зөөлөн амтлаг болгодог, Кальц агуулсан учир яс, Кали агуулсан учир булчингийн үйл ажиллагаа, Цайр агуулсан учир халдвараас сэргийлэх дархлааг дэмжих тустай билээ. Иймд химийн гаралтай давс бус байгалийн гаралтай дэлхийд ховор жамц давсаа хэрэглэж заншаарай. Байгаль эх биднийг хордуулахгүй. Харин тун хэмжээгээ тохируулаарай.

ШОРВОГ ЦУСТАЙ МОНГОЛЧУУД

2011 онд ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Хүн амын давсны хэрэглээ, бууруулах арга зам” суурь судалгаа хийж гүйцэтгэжээ. Энэхүү судалгааг Улаанбаатар хот, хөдөөгийн 4 аймгийн 25-64 насны 1040 хүнийг хамруулан хийж, монгол хүний давсны бодит хэрэглээ, давсны эх үүсвэр болж буй хүнс, хоолыг тогтоосон юм. Монголчуудын 83.2 хувь давс хэтрүүлэн хэрэглэдэг нь тогтоогдов.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хоногт 5гр хоолны давс хэрэглэж байх гэсэн зөвлөмж хэмжээнээс 2.2 дахин их буюу Монголчууд дунджаар 11 гр давс хоногт хэрэглэж байна. Зүйрлэвэл хоолны жижиг 2 халбага давс болж байгаа юм. Тэгвэл энэхүү 2 халбага давсыг ямар хүнснээс авдаг талаар судлаад үзэхэд нийт давсны хэрэглээний 46.2 хувийг цайнаас, 33.5 хувийг хоолноос, 20.3 хувийг бусад хүнсний бүтээгдэхүүнээс авдаг байна.

ДАВСНЫ ТЭНЦВЭРТЭЙ ХЭРЭГЛЭЭ

Их битгий хэрэглэ

Дээр өгүүлсэн судалгааны дүнгээс харахад давсны хэрэглээнийхээ 46.2 хувийг цайнаас, 33.5 хувийг хоолноос авч байна гэдэг нь тодорхой болсон. Тэгвэл энэ дүнг нэмээд үзвэл 79.7 хувь болж байна. Эндээс харахад давс хэтрүүлэн хэрэглэх нь бидний дадалтай шууд хамааралтай болж байна.

Хүн амын давсны хэрэглээг хоногт 5 гр хүртэл багасгахад цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувиар тус тус бууруулах боломжтой. 2 халбага давс хоол, цайндаа хийдэг байсан бол 1 халбага болгож яагаад болохгүй гэж?

Бага битгий хэрэглэ

Хүний бие махбод тэнцвэрт байдалд эрүүл орших зохилдлоготой. Давсны хэмжээ хэтэрвэл хортой бас давсны хэмжээ дутагдвал бүр илүү хортой. Сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүдийн дунд давсны хэрэглээг тас хорьж илүүдэл жингээ бууруулж байна гэсэн ташаа ойлголт их тархсан. Давсанд агуулагдах натри нь хүний биеийн ус эрдсийн солилцоог зохицуулдаг.

Натри хүний биед дутагдвал эсэд усны агууламж буурч бодисын солилцоо хямарч эхэлнэ. Давс хасах үед эхэндээ бие дэх ус эрдсээ алдсанаар жингээ хасаж байгаа мэт боловч хэсэг хугацааны дараа бодисын солилцоо хямарч олон өвчлөлийн суурь бүрдэнэ. Өөрөөр хэлбэл зүрх, элэг, бөөр, тархи гэх мэт амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа хямарч эхэлнэ. Иймд аливаа зүйлийг зохистой тэнцвэртэйгээр хэрэглэж занших нь эрүүл байх үндэс юм.

ДАВСНЫ ТӨРЛӨӨ ӨӨРЧИЛ

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг эргэн санаж алийн болгон давсаа хүртэл импортоор авах билээ. Химийн үйлдвэрт гаргасан нунтаг цагаан давснаас илүү байгаль эх бүтээсэн жамц давсаа хэрэглээндээ нэвтрүүлцгээе.

Өмнө нь жамц давс худалдаанд олдоц муу, хүнсний захуудаас бутлаагүй том хэмжээтэйгээр нь зардаг, хэрэглэхэд төвөгтэй байдаг байсан бол одоо аль ч супермаркетад ороход Талын Монголын Шүдэн уулын жамц давс байдаг болсон цаг үе. Харин бид худалдан авалт хийхдээ аль нь манай гэр бүл, миний эрүүл мэндэд тустай вэ гэдгийг сайтар уншиж байж сонголтоо хийж байгаарай. Япончууд Монголд ирээд буцахдаа жамц давс ихээр аваад явдаг талаарх хөтчүүдийн яриа бий.

Гэтэл бид эрүүл мэндэд тустай энэхүү жамц давсаа хэрэглэх бус нунтаг цагаан давс хэрэглээд олон жил болжээ. Одоо давсны төрлөө өөрчлөх цаг болжээ.


Хүндэтгэсэн,
Цахим Эмч

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Айлаас давс гуйдаггүй”
Хэл солих
Мэдээлэл хайх